Хөрөнгө оруулалт татах боломж
Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас гаргагчдын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Жамбаажамц
2014.03.07

Хөрөнгө оруулалт татах боломж

Т.Жамбаажамц: Компаниуд ногдол ашиг тараах урт хугацааны бодлоготой байх ёстойСанхүүгийн зохицуулах хороо үнэт цаас гаргагчдын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Жамбаажамцтай ярилцлаа.

-Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компаниудын хуулиа хэрхэн мөрдөж ажиллаж байгаад хяналт тавьдаг. Тэд засаглалыг хэрэгжүүлэх ажилд хэр идэвхитэй хандаж байна гэж дүгнэдэг вэ?

2011 онд Компанийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Тэр үеэс л манай хороо компаниудыг засаглалыг хэрэгжүүлэхэд нь хяналт тавих боломж бүрдсэн. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээс хойш хоёр жил орчим л болж байгаа учраас яаран дүгнэлт хийхэд хэцүү. Угаасаа засаглал сайжирна гэдэг бол урт удаан хугацааны процесс. Гэхдээ ямартай ч өмнөхөөсөө дээрдэж ахиц гарсан зүйлүүд бий.

-Тухайлбал?

Өмнө нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэггүй байсан бол одоо жил бүр тогтмол хийдэг болсон. Мөн санхүүгийн тайлан хүргэлт сайжирч, мэдээллээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП20 хувьцаат компани. Дэлгэрэнгүйг www.mse.mn/‎-ээс үзээрэй.

нийтэд мэдээлдэг болсон. Хөрөнгийн биржийн сайт руу ороод тухайн компанийн санхүүгийн аудитын тайланг нь харах боломжтой. Компанийн ТУЗ-д заавал тодорхой тооны хараат бус гишүүн байх ёстой гэж хуульчилсны дагуу нэлээдгүй хувь нь хараат бус гишүүнтэй болж чадсан. Хараат бус гишүүн сонгон шалгаруулах процессоо ил тод болгож, сонин дээр зараа тавьж байна. Энэ бол бага ч гэсэн ахиц дэвшил.  

-Энэ оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар компанийн хариуцлагыг нэлээдгүй өндөржүүлсэн. Үүнд та ямар бодолтой байна вэ?

Үнэт цаас гаргагчдын удирдлага нь ил тод, хараат бус мэргэшсэн байх, мэдээллээ хүргэдэг, хурлаа тогтмол хуралдуулдаг гэх мэтээр Үнэт цаасны хуулиар нэлээн сайжруулсан заалтууд орсон. Дээрээс нь компанийн тухай хуулийн агуулга байна. Ер нь компанийн засаглалыг сайжруулахад компанийн удирдлага, чадамж, засаглалыг ойлгох ойлгоц их чухал үүрэгтэй. Түүнчлэн Хөрөнгийн бирж чухал үүрэгтэй. Хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа арилжаалагддаг учраас биржийн зүгээс бүртгэлтэй компаниудыг засаглалаа сайжруулахад нь чиглүүлдэг гэсэн үг.

Шаардлага хангахгүйг нь бүртгэлээс хасдаг байхаар зохицуулалтууд орж өгсөн.
-Нэг үеэ бодоход компаниуд их хариуцлагатай болж засаглалын чухлыг ойлгож байгаа. Энэ ч үүднээс хувьцаа гаргах хүсэлтэй компаниудын бүртгэлийн ажлыг чирэгдэлгүй болгож чадаж байгаа юу. Бүртгэлийн хугацаа 6 сараас нэг жил хүртэл байдаг гэсэн?

Юуны өмнө тухайн компани хувьцаат компани болж IPO хийхийн тулд дотоодын бэлтгэх процесс нь 1-2 жил үргэлжилнэ. Ингэхдээ мөн андеррайтын эрхтэй компаниас зөвлөх үйлчилгээ авна. Бүх баримт материалаа бүрдүүлж дууссан бол бүртгэлийн газар хандахад асуудлыг хурдан шийдэх боломжтой болсон.

Өмнө нь Санхүүгийн зохицуулах хороо эхэлж материалыг хүлээн авсаны дараа Хөрөнгийн бирж бас бүртгэдэг байсан. Одоо шинэ хуулиар үүнийг больж зэрэг өгөх боломжтой болсон. Манай дээр гэхэд хянагдах хугацаа 30+15 хоног болсон.

Харин практик дээр байдаг нэг хүндрэлтэй асуудал гардаг нь компаниуд материалаа бүрэн гүйцэд өгч чаддаггүй. Шаардлага хангасан материал ирэх нь тун ховор. Нэг үнэлгээ, ганц бичиг дутуу ирүүлдэг.

-Энэ нь юуг харуулж байна вэ?

Чадавхи хангалттай биш гэсэн үг. Шаардлага хангаагүй материал орж ирэхээр хорооны зүгээс буцаагаад дахин арав хоногийн хугацаа өгдөг. Энэ мэтээр дахин үзсээр цаг хугацаа алддаг тал бий.

-Компанийн засаглалын тайлангаас харахад Хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП20-д явж буй компаниуд ногдол ашгаа маш доогуур үнэлж олгож байна.  Танайх дээр үүнтэй холбоотой санал гомдол ирвэл хэрхэн шийддэг вэ?

Ногдол ашгийн хэмжээг тухайн компани өөрөө тодорхойлдог. Ногдол ашгаа

Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 11 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг, УИХ-ын 2006 оны 45 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг тус тус баталжээ.

хувиарлахгүй байна, ногдол ашгийн хэмжээ бага байна гэх мэтчилэн гомдлууд ирдэг.

Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийг танайх ногдол ашиг тараахгүй  байгаа учраас ийм хэмжээний торгууль ногдууллаа гэх хуулиар зохицуулсан ямар ч эрхгүй.  Тиймээс компаниуд аль болохоор засаглалын зарчмаа дагаж хэвшвэл энэ асуудлууд шийдэгдэх боломжтой. Ингэснээр компани ногдол ашиг тараах урт хугацааны бодлоготой болно. Ямар ашигтай үед хэдэн хувиар ногдол ашгаа тооцох вэ гэдгээ дүрэмдээ заагаад өгнө гэсэн үг.

Өнөөдөр ийм бодлогогүй учраас л асуудлууд гардаг. Энэ нь танай компанийг сонирхож байгаа хөрөнгө оруулагч нарт хүртэл маш чухал мэдээлэл. Хэзээ ямар зарчмаар ногдол ашиг авахаа мэдэж байж хөрөнгө оруулна шүү дээ.

-Компанийн засаглалыг монголд хөгжүүлэхийн тулд хүмүүсийг энэ талаар тодорхой ойлголттой болгох учиртай. Тиймээс л сургалтад суух ажлыг их эрчимжүүлж байгаа. Танайхаас ямар үүрэгтэй оролцдог вэ?

2011 оны хуулийг хэлэлцэж байхад ТУЗ-үүд нь компанийн засаглалын чиглэлээр мэдлэгтэй ойлголттой байх ёстой гэсэн концепци явсан. Тиймээс хуулинд сургалтад суусан байх ёстой гэсэн хэлбэрийн шаардлагыг оруулсан. Түүнээс өөрөөр засаглалын ойлголтыг мэдэхэд хэцүү байсан юм. Гэхдээ аливааг махчилж ойлгож болохгүй. ТУЗ сургалтад суугаагүй байлаа гээд ТУЗ-ийн эрхгүй болно гэсэн үг биш.

-Компанийн тухай хуулийн 57.1 заалтыг УИХ-ын зарим гишүүд хүний өмчлөх эрхэд халдсан заалт гэж байна. Энэ хэзээ орж ирсэн заалт вэ. Амьдрал дээр үнэхээр асуудал үүсгэж байна уу?

Гэнэт ороод ирсэн заалт. 1999 онд хууль батлагдахад оруулсан заал. Бүхэл бүтэн 15 жилийн турш хэрэгжиж ирсэн. Компанийн тухай хуулийн хамгийн их хэрэгжиж ирсэн заалт гэж ойлгож болно. Асуудлыг бүтнээр нь харалгүй, зөвхөн санал өгөх эрхийг нь хасч болохыг сануулсан заалтыг өмчлөх эрхэд халдсан гэж дөвийлгөж болохгүй. Уг заалтын гол агуулга нь томоохон хувьцааг эзэмшсэн нөхдүүдэд үүсдэг үүрэг. Үүнийг олон орон ашигладаг.

Нийт хувьцааны 1/3-ийг худалдаж авсан бол бусдынхаа хувьцааг худалдаж авах санал гаргах үүрэгтэй болно. Харин бусад хувьцаа эзэмшигчид тэр саналыг дэмжээд, хувьцаагаа зарж ч болно, зарахгүй байж бас болно. Гэхдээ энэ олон жилийн хугацаанд тэр саналын дагуу хувьцаагаа зарья гээд бүгд гүйлдсэн тохиолдол гараагүй.

 Ярилцсанд баярлалаа.