Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дарга З.Энхболд
2014.04.02

Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон нэр бүхий есөн гишүүн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.05.02/ өргөн барилаа.

2011 оны 10 дугаарын 06-ны өдөр баталсан Компанийн тухай хуульд олон улсын жишигт нийцүүлэн компанийн засаглалын үндсэн зарчмыг тусгаж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хувьцаат компанийн хяналтын багц эзэмшигч этгээд бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг зохих журмын дагуу худалдан авах, энэ үүргээ биелүүлээгүй бол хяналтын багц эзэмшигчийн хувьцаа саналын эрхгүй болох, мөн хувьцаат компанийн хяналтын багц эзэмшигчийн санал гаргах журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталж байхаар хуульчилсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдах авах санал гаргах үйл ажиллагааны журам“-д Компанийн тухай хуульд заасны дагуу санал гаргах үүргээ биелүүлэхээс чөлөөлөх, хуульд заасны дагуу санал заавал гаргах эсэхэд талаар зөвшөөрөл өгөх, түүнчлэн хуульд заасан шаардлагаас хэтрүүлэн нэмэлт шаардлагыг тавьж бизнес эрхлэгчид дарамт учруулах зэргээр хуулийн зохицуулалтаас давсан хуульчилсан акт баталж, хяналтын багц эзэмшигчид давуу эрх олгох, эсвэл эрхийг зөрчих үзэгдэл гарч байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтгүй байдлаас шалтгаалан жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан заалтыг хэрэгжүүлэх процессыг хуульчлаагүй нь хяналтын багц эзэмшигчийн эрх  хөндөгдөхөд хүргэж, улмаар эрх зүйн маргаан үүсгэж байгаа учраас Компанийн тухай хуульд дээрх асуудлыг зохицуулсан өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг боловсрууллаа гэж төслийн танилцуулгад дурджээ.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлээр хуульд компанийн хяналтын багц эзэмшигчийн санал гаргах үүргийг хэрэгжүүлэх процесс тодорхой болж, хуулийг зөв хэрэглэхэд дөхөм болгох, компанийн хяналтын багцыг эзэмшигчийн хуульд заасан үүрэг хэрэгжих механизм тодорхой болж, жижиг хувьцаа эзэмшигчид үзэмжээрээ хяналтын багц эзэмшигчийн эрхийг зөрчих тохиолдол хаагдах, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Санхүүгийн зохицуулах хороо нь хувьцаат компанийн хяналтын багцыг эзэмшигч хуульд заасан санал гаргах үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс тэдний шаардах эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдэх, компани болон бусад хувьцаа эзэмшигчид нь хяналтын багц эзэмшигчийн талаар мэдээлэл авах бүрэн боломж нээгдэх, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, саналын эрхийн талаар маргаан шийдвэрлэгдэх, санхүүгийн зохицуулах хороо хуулийн зохицуулалтаас давсан хуульчилсан акт баталж, бизнес эрхлэгчид дарамт учруулсан үйл ажиллагааг зогсохоор өөрчлөх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг зохицуулсан заалт туссан байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.