Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа
УИХ-ын чуулган өчигдөрийн хуралдаанаарКомпанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.05.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.08.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт асуух гишүүд байсангүй.
Энэхүү төсөл нь Хувьцааны хяналтын багцыг худалдан авах талаарх заалтыг ойлгомжтой, тодорхой болгох талаар анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан санал, хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу хуулийн төслийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг “Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй” гэсэн, мөн зүйлийн 57.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж буй хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна” гэсэн найруулгатайгаар төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийг ДЭМЖСЭН тухайг ЭНД дарж үзнэ үү.