Ш.Батжаргал: Брокер диллерийн компаниудыг муу гэдэг ч жинхэнэ хулгайч нь төрийнхөн
Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах ассоциацийн гишүүн Ш.Батжаргалтай ярилцлаа.
-Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг амгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн байдаг вэ.
1990 оноос хойш өмч хувьчлал явагдсан. Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсгэхдээ хөрөнгийг босгох биш, хөрөнгийг тараах гэж үүсгэсэн. Дараа нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхээр асуудал үүсч эхэлсэн. Өмч хувьчлалаас ихээхэн хэмжээний хувьцаа эзэмшигч нөхдүүд жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг аль болохоор үнэгүйдүүлж эзэмших сонирхолтой
2004 онд Петровис компани улсын хэмжээнд түгээлтийн сүлжээ бүхий НИК ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг хувьчлах тендер өрсөлдөөнд ялж, тус компанийн ихэнх хувьцааг худалдан авсан.
болсон. Тухайлбал НИК-ийг нэгж хувьцааны зах зээлийн ханш 4000 төгрөг байсан. Гэтэл жижиг хувьцаа эзэмшигчдэд 1000 гаруй төгрөгөөр л хувьцааг нь бодож өгсөн. Хувьчлал гэсэн нэрийн дор өмчийг үнэгүйдүүлж байх сонирхол их байгаа.
Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчид хохирч байгаа мөртлөө өөрсдөө нэгдэж чадахгүй, хувьцааны ашиг, ирээдүйн боломжийг ойлгохгүй байсаар байна.
Уг нь санхүүгийн зах зээл, банкны салбар хоёр тэнцүү хөгжвөл эдийн засаг хөгждөг. Санхүү, хөрөнгийн зах зээл бол хямд өртөгтэй мөнгийг болгож баялгийн тэгш хуваарилалтыг бий болгодог.
-Компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг хуваарилах тал дээр ямар байдаг гэж дүгнэдэг вэ?
Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд томоохон талбай эзэмшдэг, хөрөнгийн үнэлгээ нь 7-8 тэрбум атлаа, жилийн орлого нь 15 сая гэж мэдүүлдэг компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг өгдөггүй. Мөн татвараа төлдөггүй.
Иргэд арилжаанд оролцьё гэхэд 5 төгрөгний хувьцаа авахын тулд 100 төгрөг зарцуулна
-Энэ байдалд хэн хяналт тавих вэ?
Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх сонирхол аль ч засгийн үед байхгүй байна. Хөрөнгийн биржийн менежментийн сайжруулахаар Лондонгийн биржтэй хамтарч ажиллаж байгаа ч нэг програм суулгаснаар шийдэгдэхгүй.
Иргэд арилжаанд оролцьё гэхэд 5 төгрөгний хувьцаа авахын тулд 100 төгрөг зарцуулахаар тийм хүнд суртлыг Хөрөнгийн бирж бий болгочихсон. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг маш сайн хангадах байх ёстой. Эрх ашгаа хамгаалж чадахгүй байхад хувьцаа авахгүй. Энэ нь нэг талдаа хяналт сул байгааг харуулж байгаа юм.
-Та түрүүн хувьчлал нэрийн дор өмчийг үнэгүйдүүлж байна гэж. Бодит жишээ хэлээч?
Санхүүгийн зохицуулах хороо 2008 оны тогтоолоороо арилжаа нь явагдаж байсан 166 компанийг хаасан. Ингээд арилжаа нь зогссоны дараа компаниудын 40-50 хувийг нь эзэмшдэг нөхдүүд хувьцааг нь үнэгүйдүүлж, ХХК болгон бүтцийн өөрчлөлт хийгээд, бага мөнгөөр хувьцааг нь авчихсан. Үүний тод жишээ нь Эрдэнэт хивсийн 70 хувийг “Номин” аваад ард түмэнд байсан үлдсэн хувийг нь 400-600 төгрөг буюу маш хямдаар үнэлсэн.
Брокер диллерийн компаниуд муу нэртэй гэдэг хэрнээ жинхэнэ хулгайч нь төрийнхөн. Хөрөнгийг үнэгүйдүүлсэн луйвар яваад байна. Дархан импекс компанийг хувьчлахад 72 хувийг нь аав хүү хоёр авч, үлдсэн хувьцааг мөн маш хямдаар үнэлсэн. Гэтэл цаана нь 200 хувьцаа эзэмшигч хохироод сууж байна. Бид нар өргөдөл гаргах гээд сууж байна.