МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.03.14
С.Бямбацогт: Хөгжлийн бодлого боловсруулах дэд хороо байгуулна
МАН-аас зохион байгуулж буй “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Хэлэлцүүлгийг хааж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэллээ.
Тэрбээр “Эдийн засаг хүндрэлээс хямрал руу орж байна. Тиймээс бид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд УИХ дээр хөгжлийн бодлого боловсруулах дэд хороо байгуулна” гэдгээ мэдэгдлээ.
Тус хэлэлцүүлэг МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, улс орны эдийн засагт нүүрлээд буй сорилт бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд, хүндрэлээс хохирол багатай гарах гарцын талаар байр сууриа илэрхийллээ.