Монгол ухаан шингэсэн бүтээлүүдийн дуудлага худалдаа болно
8 ханатай, сийлбэртэй Монгол гэрийн дуудах үнэ 180 сая төгрөг
2014.11.14

Монгол ухаан шингэсэн бүтээлүүдийн дуудлага худалдаа болно

Монголын шилдэг 9 уран бүтээлч 7 сарын турш асар их ухаан, хөдөлмөр зарж энэхүү Монгол гэрийг бүтээжээ. Дуудлага худалдаа 11 сарын 27-ны өдөр 14.00 цагаас Монголын уран зургийн галерейн 3-р давхарт зохион байгуулагдах ажээ.

Энэхүү үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв санаачлан зохиож байгаагаараа онцлог юм.

Монгол гэрээс гадна монгол гар урчуудын ур ухаанаа шингээн бүтээсэн морин хуур, монгол гутал, хүрэл унага, хөөрөгний даалин зэрэг бүтээлүүдийг дуудлага худалдаанд оролцуулах юм.

Дуудлага худалдааны дэлгэрэнгүй мэдээллийг  357860 утсаар холбогдож авах боломжтой.

8 шарга морины бодит сийлбэртэй, дотор болон гадна хаалгатай, хуш модоор хийгдсэн, мана чулуун шигтгээтэй, металл чимэглэлтэй.

Хөхүүр

4 хүчтэн, 12 жилийн сийлбэртэй, нарс модоор хийгдсэн. 

Унь: Нарс модоор хийгдсэн, зэсээр хийж цагаан мөнгөөр бүрсэн чимэглэлтэй, ногоон хаш чулуун шигтгээтэй.

Хана: Зэс товруутай

Гэрийг бүтээхэд ашигласан орц: Нарс болон хуш мод, чүнчигноров, гартаам, ногоон хаш, мана үнэт чулуу 108 ширхэг, 1.7 кг цагаан мөнгө