2025.03.31

Ж.Баясгалан: Ажилтнуудын 4-ний 1-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулиа ЗГ манлайлж биелүүлээсэй

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

Ажлын гүйцэтгэл биелсэн эсэхээс үл хамааран гарах үр дүнд төвлөрч, хариуцлага тооцох хэрэгтэй. Зөв дүгнээд асуудлын араас явдаг баймаар. Төсөв ярихаар бүх сайд ороод ирдэг. Үр дүн ярихаар дийлэнх нь эзгүй. Давхар дээлтэй учраас бүгд ажил ихтэй байгааг ойлгож байна. Гэвч хариултаа өгөөд тайлагнаад сууж байгаа сайд байна. Яам дээрээ ажиллаж амжихгүй нь гэх асуудал ярьсан. Давхар дээлээ тайлахад л шийдэгдэх асуудал.

ҮАГ-ын тайланд нийгэм, ЭЗ-т дэвшил авчирсан нь тодорхойлогдохгүй байна хэмээн ЗГ-ын үйл ажиллагааг дүгнэжээ. Ийн дүгнэсэн байхад бид задалж ярих шаардлага байна уу.

Эмийн чанартай холбоотой ажлын хэсэг байгуулан төсөл арга хэмжээ хэрэгжүүлээд эмийн чанар дэлхийн жишигт байна гэдгийг 90 хувиар баталсан байна. Хэрхэн батлагдаж байгааг тайлбарлаач.

Сайд нар хуулиа хамгийн сайн биелүүлдэг байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх тухай заасан. 25-аас дээш ажилтантай албан газрын 25 хүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхыг хуульчилсан. Ажиллуулахгүй бол тэр хэмжээгээрээ төлбөрөө төлнө. Энэ манлайлал манай ЗГ-ын харьяа байгууллагуудад алга. Аж ахуйн нэгжүүд 52 хувь хэрэгжүүлж байгаа. Энэ хуулийг 100 хувь биелүүлж байгаа сайд байна уу? Хэдэн хувьтай байгаагаа сайд нар хэлээд өгөөч.

Түүний асуултад сайд нар хариуллаа.