БУЛГАН АЙМАГТ ЖДҮҮ, БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА
2025.02.20

БУЛГАН АЙМАГТ ЖДҮҮ, БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА

ЖДҮҮ, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох ажлын хэсгийн хэлэлцүүлгийн нэг онцлог нь “Бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл”-ийн боловсруулалтыг УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Д.Батлут иргэдэд танилцууллаа.

Өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнесийхэнд зориулсан тус бие даасан хууль нь бичил бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлагыг бууруулж бодлогын хүрээнд болон санхүүжилтийн хүрээнд дэмжлэг үзүүлж өрсөлдөөний давуу эрхийг олгох үндсэн гол зорилгын хүрээнд боловсруулагдсан зургаан бүлэг 20 зүйл бүхий бие даасан хууль юм.

Тус хуулийн онцлог нь:

- Бичил бизнес гэсэн тодорхойлолтыг нарийвчлан оновчтойгоор гаргах
- Бизнесийн үйл ажиллагааны эхлэл хөрөнгө оруулалтын зорилгоор 5 хүртэлх сая төгрөгийн барьцаагүй, хүүгүй зээл олгох
- Богино хугацааны эргэлтийн санхүүгийн дэмжлэг болох 10 хүртэлх сая төгрөгийн барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, эхний 6 сарын хугацаанд хүүгээс чөлөөлөх зэрэг иргэдийн ачаанаас хөнгөлсөн, зээлийн уян хатан нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.

Түүнчлэн кластераар бүсчилэн хөгжүүлэх, төрөөс худалдан авалтыг зохион байгуулахдаа бичил бизнес эрхлэгчдэд давуу байдлыг бий болгох зэрэг шийдлүүдийг тусгасан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан