![УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, саналыг сонслоо](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/10/bcd04e2c5fe3162d114401f795e28cd0.jpg)
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, саналыг сонслоо
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн тойрогтоо ажиллаж "Өрхийн, бичил, жижиг дунд, үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Өнөөдрийн уулзалтыг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж, авто зам, барилга, уул уурхайн чиглэлээр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд оролцлоо.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг уул уурхайн компаниудад нийлүүлснээр ажлын байр нэмэгдэх, аймгийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга Ш.Ёл хэлж байлаа.
Аж ахуйн нэгжийн төлөөллүүд тулгамдсан асуудлаа ярилцаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход өөрсдийн саналаа тусгуулах хүсэлтэй байна.
Мөн энэ өдөр нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зарим аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.