2025.01.16
Д.:Үүрийнтуяа: СУМЫНХАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙГ ХҮНСЭЭР ХАНГАХ БОЛОМЖИЙГ МАЛЧИН ӨРХ, ТАРИАЛАНЧДАД БҮРДҮҮЛЖ ӨГЬЕ!
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025-01-15-ний өдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Өнөөдөр Монголд хамгийн том худалдан авагч хэн бэ? Хамгийн том худалдан авагч өнөөдрийн эдийн засаг дээр төр.Яагаад гэхээр тийм том хэмжээний худалдан авагчтай бизнесийн салбараа бид нар хөгжүүлж чадаагүй. Яг энэ нөхцөлд ЖДҮ-ээ дэмжье гэвэл төрийн худалдан авах ажиллагааны хуулиа өөрчлөхөөс өөр арга байхгүй. Тэгэхээр эдийн засаг төрөөс хэт хамааралтай байгаа үед Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулаад, ядаад сумын малчин иргэд хоршоологч, бичил бизнес эрхлэгчид сумдаа байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг, түүгээр хоол унд хийдэг 3 байгууллага байна. Бүх сумд байгаа. үүндээ малчин өрх тариаланчид маань хүнсээ өгдөг хууль эрх зүйн орчныг л бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж гэмээ нь орон нутагт ЖДҮ-ийг дэмжих тухай л асуудал яригдана. Өнөөдөр тендерийн хуулиар бүх зүйлийг зохицуулчхаад, тэгээд тендерийн босгоо ЖДҮ-лэгчдийнхээ өмнө тавьчхаад яввал энэ нөхцөл байдал хэрэгжихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бас хэлж байгаа концепц бодлого байдаг. "Хөрс эрүүл бол хүнс эрүүл хүнс эрүүл бол хүн эрүүл" гэж. ХАА-н салбар ялангуяаЖДҮ-лэл хүнстэй холбоотой бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа бодлого нь хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй,эрүүл мэндтэй холбоотой суурь болж явж байгаа. Тиймээс цогцоор нь тал талаас нь авч үзэж, шийдэл өөрчлөлтүүдийг гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудаа үе шаттайгаар шийдвэрлээд явах хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан