Ажилтай, орлоготой Монголчууд амжилттай ажиллаж байгаагаа харууллаа
Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн “Ажилтай, орлоготой монгол хүн” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаа Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцсон юм.
Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авсан зээлээрээ ажлын байраа өргөтгөх, орон тоогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зэрэг олон ахицтай зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Тоо баримтаас дурьдахад, 2013 онд нийт 582 төсөлд 72900900 төгрөгийн зээл олгосоны үр дүнд 5822 ажлын байр шинээр бий болж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээмж өндөрссөн байна.
Харин 2014 аравдугаар сарын 20-ны байдлаар гаргасан тоо баримтаас харахад, орон нутгаас 149 төсөлд 4 460500, бүсийн үээлд 105 төсөл хамрагдаж 32095000, экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслөөс 71 төсөлд 42367730 төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Ингээд энэ онд нийт 325 төсөлд 78923230 төгрөгийн санхүүжилт хийж, 3856 ажлын байрыг шинээр бий болгожээ. Хоёр оны нийт дүнгээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1013 төсөл хэрэгжиж, 180761830 төгрөгийн зээл олгож, 10437 ажлын байрыг шинээр бий болгожээ.
Энэ бол Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хийж буй ажлын үр дүн юм. Ингээд “Ажилтай, орлоготой монгол хүн” үзэсгэлэн худалдааны үеэр Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Батцэцэг болон зарим жижиг, дудн үйлдвэр эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
Б.Батцэцэг: Эмийн ургамал ашиглан шинэ технологийг гаргаад байна
undefined
/Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор/
Малын эмийн технологи, вакцины загваруудыг энэ үзэсгэлэнд гаргасан байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гаргасан малын эмийн технологи, вакцины загваруудыг “Ажилтай, орлоготой монгол хүн” үзэсгэлэнд гаргасан. Манай хүрээлэн 1961 онд байгуулагдсан. Тэр цагаас эхлээд монгол малын эрүүл мэндийг сахин хамгаалахад эрдэмтэд маань тархи оюунаа чилээж, олон төрлийн бэлдмэлийг гарган аваад байна. Онцолбол, оношлуур вакцинуудыг гаргасан. Мал эмнэлгийн судлаачид маш бахархалтай байдаг.
Учир нь малын халдварт өвчний эсрэг вакцины технологийг гаргаад, үүнийг ашиглан олон төрлийн вакциныг Биокомбинатид үйлдвэрлэж байна. Одоо ч гэсэн монгол эмийн ургамлыг ашиглан малын тэжээлийн нэмэгдэл болон төрөл бүрийн бодисын солилцооны өвчнөөс сэргийлэх технологийг гаргаад байна. Мөн хамгийн орчин үеийн реокомбинат технологийг ашиглан малын халдварт өвчнийг оношлох оношлуурыг гаргаад байна.
Энэ бол манай малчдад маш эрэлт хэрэгцээтэй байгаа. Гадна паразит, хачиг хувалз, шалз хамууны эсрэг нуруун дээр нь дусааж хэрэглэдэг хамгийн орчин үеийн технологи. Үүнийг гурван төрлийн үйлчлэгч бодисын ялгаатай гурван янзын савлагаатай гаргасан. Хэрэглэгчдэд илүү ойр дөхөм байх үүднээс гаргасан юм. Тухайлбал, олон малтай хүн том савтайг авах бол цөөхөн малтай хүн бага савлагаатайг авч хэрэглэж болох юм.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны давуу тал юу байна гэж харж байна вэ?
-Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд сум, дүүргийн Засаг дарга нар оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Сумын Засаг дарга нэгдүгээрт, тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжилд хамгийн их гол үүрэг гүйцэтгэж байгаа хүн. Тэр дундаа хөдөө, орон нутаг бол мал аж ахуй дээр суурилж хөгжиж байгаа.
Тэгэхээр малын эрүүл мэнд гэдэг бол яах аргагүй тэр хүмүүсийн амьжиргааны эх үүсвэр, эдийн засгийн үндэс болж буй учраас бид гаргасан бэлдмэлүүдээ тэдэнд танилцуулж байна. Мөн шинэ технологио хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгож байна. Ингэснээр Засаг дарга орон нутагтаа очиж, үүнийг танилцуулснаар эргэх холбоо үүсч, малчид хэрэгтэй зүйлээ авахад тустай гол үүрэг болох юм.
Д.Батаа: ЖДҮХС-гаас авсан зээлээ хэрхэн зарцуулж буйгаа харуулж байна
/Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч/
undefined
-Үзэсгэлэн худалдааны ач холбогдлын талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд 1986 оноос хойш бэлэг дурсгалын зүйл хийж байгаа. Энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа гол зорилго маань Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээрээ юу хийсэн, хэрхэн зарцуулж буйгаа харуулж байна.
Таны хийсэн бүтээлүүд үзэсгэлэнд оролцогчдын сонирхлыг их татаж байгаа харагдсан?
-Цаасан шуумал, хиймэл чулуун материал, пластик, шавар ашиглан гар урлалын бүтээлүүдээ хийдэг. Миний бүтээлүүд Монголын зах зээлд өргөн дэлгэр гараагүй, үйлдвэрлэлийн чиглэлээр урладаг зүйлүүд. Үүнийг олон жил хийж байна. Сүүлийн жилүүдэд Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тодорхой дэмжлэг өгч байгаа.
Үүний хүчинд ажлын байраа шинэчлэх, ажиллах нөцхлөө сайжруулж байна. Мөн үүнийг дагаад хийж байгаа ажлын бүтээлч байдал маань ч дээшилж байна. Гэхдээ бодож, санаж байсан хэмжээндээ хараахан хүрээгүй ч эхлэл нь зөв сайхан явж байгаад баяртай байна. Өмнө нь зээл өгдөг гэж байсан ч бидэнд хүртэлгүй өнгөрдөг байсан бол одоо харин хүртэх боломж бүрдэж, үүнийгээ зөв зарцуулж чадаж байна.
Та хэдэн төгрөгийн зээл авсан бэ. Ажлын байрны тухайд?
-Би Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 20 орчим сая төгрөгийн зээл авсан. Анх таван хүнтэй ажиллаж байсан бол одоо нийтдээ найман хүн болгох гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
Н.Тунгалаг: Нийслэлийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 46 аж ахуйн нэгж оролцож байна
/Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга/
“Ажилтай, орлоготой монгол хүн” үзэсгэлэн худалдаа болж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Хөдөлмөрийн яам болон ҮХААЯ, НЗДТГ хамтран жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн бүтээлээр “Ажилтай, орлоготой монгол хүн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Сум, дүүргийн Засаг дарга нарын улсын зөвлөгөөнд ирсэн төлөөлөгчид оролцож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээлүүдтэй танилцаж, худалдан авах захиалга өгч байгаад баяртай байна.
Энэ төлөөлөгчид маань “Ажилтай, орлоготой монгол хүн"
undefined
үзэсгэлэн худалдаанаас өөрсдийн орон нутагт хэрэгжүүлэх төсөл, хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг авах боломжтой.
-Үзэсгэлэн худалдаанд хэдэн аж ахуйн нэгж оролцож байна вэ?
Нийслэлийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 46 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнээс гадна ҮХААЯ-ны төслийн нэгж, хөдөө аж ахуйтай холбоотой малын тэжээл эм бэлдмэл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд оролцож байна.