2014.10.17

Д.Баттогтох: Монголд бүтээгдэхүүн гаргахын тулд тэр хэмжээгээр боловсон хүчин хэрэгтэй

Монголчууд хэрэглээнийхээ 85 хувийг импортоор хангаж байна. Хүнсний бүтээгдэхүүнийхээ 45.8 хувийг, гутал хувцасны 60.9 хувийг импортоор хангадаг аж.

Жижиг дунд Үйлдвэрийн Хөгжлийн газрын дарга Д.Баттогтох  “Хөдөлмөрийн яамны хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлаар ажлын байрыг гол зүйлээ болгодог. Жижиг дунд үйлдвэрлэл бол олон улсдаа ч эдийн засгийн давалгаанд хамгийн тогтвортой хөрвөх чадвартай салбар юм. Засгийн газрын зүгээс 888 буюу орлого бүтээгдэхүүн бараа үйлчилгээ гаргах төслүүдийг зарласан.

Үүний хүрээнд хоёр тэрбумаас бага санхүүжилт хүссэн 601 ААН-үүдийн төслийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар шийдвэрлүүлэх шийдвэр гарсан. Тэр дагуу Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зохион байгуулалттай ажлыг хийсэн байгаа.

Санхүүгийн дэмжлэгээс гадна, санхүүгийн бус дэмжлэг эрх зүйн орчиндоо жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогын баримт бичигтэй байх хэрэгтэй гэж Санхүүгийн дэмжих хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих байгууллагаас судлаачид мэргэжлийн холбоод хамтран олон ажил хийсний үр дүнд өнгөрсөн долоо хоногт жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр гэж баталж гаргасан.

Энэ нь 2014-2016 онд өрсөлдөх чадварыг дээшлүүлье гэсэн ийм зорилгын хүрээнд боловсруулагдсан. Үүний хүрээнд бид зургаан зорилтыг дэвшүүлж байгаа юм.

Бизнес эрхлэгч бол урт хугацаандаа авч явах үүрэг хүлээнэ.

Мөн сумдад ахуй үйлчилгээг бий болгоно. Төр хувийн хэвшил орон нутаг гэсэн хамтарсан хамтын ажиллагаагаар энэ үйлчилгээг хэрэгжүүлнэ. Орон нутаг ахуйн үйлчилгээний байрыг бэлдэж хэн үүнийг авч явах вэ гэдгийг сонгох ёстой.

Бизнес эрхлэгч бол урт хугацаандаа авч явах үүрэг хүлээнэ. Төрөөс хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс байдлаар олгох юм.

Цаашдаа Монгол бүтээгдэхүүн гаргахын тулд тэр хэмжээгээр боловсон хүчин хэрэгтэй байгаа. Эрх зүйн орчны хувьд хуулиа өөрчлөхөөр ажиллаж байна. 

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү.