Ч.Даваахүү: Бид хоёр үйлдвэр нэмж барихаар төлөвлөсөн
“Алтан оршихуй” компанийн үйлдвэр
2014.07.23

Ч.Даваахүү: Бид хоёр үйлдвэр нэмж барихаар төлөвлөсөн

Ч.Даваахүү: Бид хоёр үйлдвэр нэмж барихаар төлөвлөсөн “Алтан оршихуйкомпанийн гүйцэтгэх захирал Ч.Даахуутэй ярилцлаа.

-Үйлдвэр нээснээс хойших жил гаруйн хугацаанд юу юу амжуулав. Үйл ажиллагаагаа хэр өргөжүүлсэн бэ?

-Дулааны болон боловсруулалтын цех нэг байсныг салгаад хоёр болгосон. Нээлт хийх үеэр манай үйлдвэрийн барилга 600 ам метр талбайтай байлаа. Өнгөрсөн оны багахан ашгаар үйлдвэрийнхээ барилгыг өргөтгөж байна. Ажлын гүйцэтгэл 50-60 хувьтай явна.

-Ажилтныхаа тоог бас нэмжээ?

-Манайх цоо шинэ зүйл эхлүүлсэн учраас ажиллах мэргэжилтнүүд олоход нэлээд хүндрэлтэй байсан. Үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн жилийн хугацаанд хүмүүсийг сурган, дадлагажУулсны дүнд одоо л чадварлаг ажилтнуудтай болж байна.

-Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байгаа гэлээ. Ямар саад бэрхшээл байна вэ?

-Тулгарч буй гол бэрхшээл нь хүчин чадлаа өсгөх санхүүгийн боломж. Үндэснийх гэдэг утгаар нь монголчууд бүтээн байгуулалтаа хийж чадаж байгааг харуулахын тулд өөрсдийн хүчээр өргөжүүлэх хүсэлтэй байна.

Ингээд сүүлийн нэг жил 500 сая төгрөгийн зээл авахаар хөөцөлдсөн ч барьцаа хөрөнгө нь өндөр, цөөнгүй жил татвар төлсөн байх ёстой зэрэг зарим шалгуурыг нь давахгүй юм.

Нэгэнт үйлдвэрээ барьсан, бүтээгдэхүүн нь чанартай аж ахуйн нэгжид зээлийн дэмжлэг үзүүлдэг байгаасай гэж хүсдэг.

-Хаягдал дугуй боловсруулж эхэлсэн үү?

-Бидний анхны төсөөллөөр ашигласан тос, хаягдал дугуй, хуванцар гэсэн гурван Төрлийн хаягдал боловсруулах байсан. Гэхдээ бодит байдал дээр аюулгүй ажиллахын тулд бүгдийг нь зэрэг боловсруулах боломжгүй болсон.

Мөнгө олох чухал ч аюулгүй байдал түүнээс илүү чухал. Тиймээс гурван төрлийн хаягдлыг тус тусад нь боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөөд байна. Одоогийнхоо үйлдвэрт зөвхөн ашигласан тос л боловсруулдаг.

Үүнийгээ өөрсдийн нөөц бололцоогоор сайжруулж, дугуй, хуванцар боловсруулах тал дээр гаднын хөрөнгө оруулагч хайж байгаа. Дугуй боловсруулах үйлдвэр барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, Японы хөрөнгө оруулагчдад санал тавьсан.

Дахин боловсруулах чиглэлийн үйлдвэр барихад манайх нэлээд туршлагажсан, багагүй судалгаа хийсэн тул дараагийн үйлдвэрүүдээ богино хугацаанд барих боломжтой. Их удлаа гэхэд ирэх ямаржилийн дотор дугуй боловсруулах үйлдвэртэй болно.

-Хоёрдогч түүхий эд тушаах иргэдийн тээврийн зардалыг хэмнэхээр бүх аймагт хуванцар бутлах цех байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан. Энэ ажлын явц ямар байна вэ?

-Хуванцар боловсруулах үйлдвэр манайд байхгүй. Хуванцраас бензин, дизелийн аль алийг нь гаргаж болдог. Бид Энэтхэгийн технологийг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Хөрөнгө оруулагч байвал үйлдвэр барих боломжтой.

Дугуйг бодвол хуванцар боловсруулах ажил ахицтай байна. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран хуванцар жижиглэж, бутлаад нэг цэгт төвлөрүүлэх, бичил үйлдвэрийн төсөл бичсэн нь Засгийн газрын бондоор санхүүжүүлэх төсөлд шалгарсан.

Энэ ажлын хүрээнд төвийн аймгуудад ажиллалаа. Улаанбаатар хот дахь хуванцрыг БНХАУ-ын 5-6 үйлдвэр авдаг. Харин орон нутагт байгаа нь байгальдаа хог болон үлддэг.

Овор ихтэй тул хот руу авчрах тээврийн зардал өндөр, 20- 30 тоннын машинд ихдээ л 4-5 тонн хуванцар багтана.

Тиймээс жижиглэн буталж, тээврийн зардлыг нь багасгаад хот руу авчрахгүй бол хог хаягдал цэгцрэхгүй юм байна. Булган аймаг, Эрдэнэт, Дархан хот энэ чиглэлээр маш сайн ажиллаж байгаа юм билээ. Зарим нь үйлдвэрийн тоног төхөөрөмжөө суурилуулчихаад хэрхэн ажиллуулахаа мэдэхгүй байна. Манайх ийм газруудтай хамтран ажиллаж, зөвлөн туслах гэрээ байгуулсан.

-Ашигласан тосыг хаанаас авч байна вэ?

-“Энержи ресурс” компанитай хамтран ажиллаж байгаа. Мөн 10 орчим уул уурхайн компаниас гэрээний дагуу тосоо авдаг. Шинэ үйлдвэр байгуулсан биднийг дэмжих “Энержи ресурс” компани дараа нь төлбөрөө авах нөхцөлтэйгөөр тосоо нийлүүлдэг.

Олонх газар бэлэн мөнгөөр өгөх сонирхолтой байдаг. “Энержи ресурс” шиг төлбөрөө сүүлд авдаг бол бидэнд багагүй дэм болно. Уг нь ашигласан тос байгууллагын үйл ажиллагаанаас гарч буй хаягдал.

Байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй, хөрс, усыг ихээр бохирдуулна. Ийм хаягдал гаргадаг аж ахуйн нэгж түүнийгээ яахаа мэдэхгүй байгаа бол манайд өгөх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эхний хэдэн сар үнэгүй нийлүүлбэл бид тээврийн зардлаа гаргаад очоод авах боломжтой.

-Тосоо хэдэн төгрөгөөр аваад хэдээр зардаг вэ?

-Газрын хол, ойр, тосны их, багаас шалтгаалан литрийг нь 250-300 төгрөгөөр авдаг. Боловсруулсан бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд буюу 1500 төгрөгөөр зардаг. Томоохон байгууллагуудтай гэрээ хийж тосоо байнга нийлүүлье гэхээр манайх шаардлагатай хэмжээнийх нь түлшийг үйлдвэрлэж чадахгүй.

Тиймээс жижиг уурхай юм уу, холын аймгууд руу аваачиж зардаг хүмүүст борлуулдаг. Үнэн хэрэгтээ ийм үйлдвэрлэл явуулахад ашиг тун бага. Боловсон хүчний илүүдэлтэй байгаа ч аюулгүй ажиллагаагаа хангахын тулд орон тоогоор нь ажиллуулж байгаа. Дээр нь түүхий эдээ өөрсдийнхөө машинаар татдаг.

Ингээд .. сэлбэг хэрэгсэл, тээврийн зардал, цалингаа тооцож үзэхэд бүтээгдэхүүний өртөг 1000 төгрөгөөс илүү гарна. Уг нь бүтээгдэхүүнээ 300 төгрөгөөр аваад 1500-гаар зардаг юм чинь нэлээд ашиг олдог гэж хүмүүс бодож байгаа байх. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд . багагүй зардал гаргадаг.