Х.Баттулга: Гүүрний засварт 700 гаруй тэрбум төгрөг зарцуулсан
2011.07.28

Х.Баттулга: Гүүрний засварт 700 гаруй тэрбум төгрөг зарцуулсан

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл ажлын  явцын талаар сайд Х.Баттулга танилцуулжээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Салбарын хэмжээнд 55 ажил, арга хэмжээ хэрэгжүүлж 15 гаруй тэрбум төгрөг зарцуулагдаж
байна. Төмөр замын салбарт хийх 15 арга хэмжээний хүрээнд суудлын болон ачааны вагонуудад засвар хийж дууссан. Мөн Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өвлийн бэлтгэлээ хангах чиглэл өгч, есдүгээр сард шалгахаар тогтсон. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, чанарт тавих хяналтаа байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах хуваарь гарган ажиллаж байна. Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлын явц 71.5 хувьтай байна. Инженерийн шугам, сүлжээний их, урсгал засварт 1.8 төгрөг зарцуулсан. Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв зэрэг аймагт нийтийн аж ахуйн чиглэлээр хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бол Хөвсгөл аймгийн усан хангамжийг сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байна.

-Авто замын ажил ахицтай байгааюу?

-Улсын чанартай авто замын засварыг зам засвар, арчлалтын 21 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа. Одоогоор засварын явц 59 хувьтай, нийслэлийн төсөв болон Замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа авто зам, замын засвар 80 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ он өнтэй сайхан зун байсан ч бороо хуртай жил боллоо. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн зам, гүүрэнд эвдрэл гарч 700 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Анхааруулж хэлэхэд, бороо их орж үер бууж байгаагаас зам эвдэрч байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байж, осол, хэргээс сэргийлэхийг зөвлөж байна.

-Зам, гүүрний эвдрэлд нэмж хэчнээн хэмжээний хөрөнгө хэрэгтэй вэ?

-Нарийвчилсан зураг гаргаад энэ талаар Засгийн газарт эргэн танилцуулахаар боллоо.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц ямар байна вэ?

-100 мянган айлын орон сууцтай холбоотойгоор хорооллын чигүүдийг гарсан. Дэд бүтэцтэй холбоотойгоор хөрөнгө оруулах талаар Хөгжлийн банканд материалуудаа өгөөд байна. Яармагт 10 мянган айлын орон сууцны барилгын ажлыг эхлэх гэж байгаа. Харин VII, XIV хорооллын ажлууд амжилттай явж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.