Хамгийн шигүү суурьшилтай хотууд
"Википедиа" буюу нэвтэрхий толийн цахим хуудас дэлхийн хатгийн шигүү суурьшилтай хотууд болон нутаг дэвсгэрийн жагсаалтыг гаргасан байна. Ингэхдээ нэг хавтгай дөрвөлжин кт-т оногдох хүн амын тоог харьцуулжээ.
1. КАИР - нэг хавтгай дөрвөлжин км-т 36143 хүн оршин суудаг.
Египетийн нийслэл хот болох Каир нь Африк тивийн хамгийн том хот юм. Тус хотод 8 сая хүн оршин суудаг бол дагуул хотуудад нь 18 сая хүн амьдардаг ажээ.
2. МУМБАИ — хүн амын нягтрал - 21 665
Энэтхэгийн Махараштра мужийн засаг захиргааны төв болох Мумбаи хот нь Бомбей арал дээр оршдог байна. Тус хот 14 сая орчим хүн амтай бол дагуул хотуудад нь 21 сая оршин суудаг ажээ.
3. ПАРИС - 20 909
Франц улсын нийслэл Парис хот нь тус улсын эдийн засаг, соёлын төв юм. Тус хотод 2.5 сая орчим хүн оршин суудаг бөгөөд энэ нь Францын хүн амын 3,6 хувьтай тэнцдэг байна.
4.МОНАКО — 18 281
Европын өмнөд хэсэгт оршдог энэ жижиг улсын нутаг цэвсгэрийг хагас цагийн дотор алхаад л туулчихна. Хүн амын тоо нь ердөө 35656 юм. Тус улс тааламжтай цаг уур болон дэлхийд алдартай Монте-Карлогийн казиногоороо жуулчдыг татдаг.
5. МАКАО — 17684
Хятадын өөртөө засах нутаг дэвсгэр болох Макао нь 520 мянган хүнтэй. Тус нутаг дэвсгэр нь Макаогийн хойг болон Тайпа, Колоан арлууд дээр оршдог.
6. МОСКВА — 9722
ОХУ-ын нийслэл нь 10,5 сая хүн амтай бөгөөд хаяа хотуудад нь 15 сая хүн амьдардаг. Бусад бүс нутгуудаас хүмүүс олноороо ирж суурьшиж байгаа нь Москвагийн хүн ам эрс өсөхөд нөлөөлжээ.
7. Сингапур-6389
Өмнөд Азид орших энэхүү хот нь 59 арлаас тогтдог бөгөөд 5 сая орчим хүн амтай. Тэдний дийлэнх нь хятадууд юм.
8. Хонконг — 6 317
Хятадын засаг захиргааны тусгай дүүрэг болох Хонконг нь 260 арал болон хойгоос бүрддэг. 2006 оны хүн амын тооллогоор 7 сая хүнтэй байжээ.
9. ГИБРАЛТАР — 4 289
Пиринейн хойгийн умард хэсэгт байрлах Их Британийн эзэмшил нутаг дэвсгэрт НАТО-гийн тэнгисийн цэргийн бааз байрладаг. 29 мянган хүнтэй Гибралтарт газар нутаг хомс учраас эргийн усыг хатааж, хүмүүсийг суурьшуулдаг ажээ.