Баянгол дүүрэгт Амины Орон сууц дэд хөтөлбөр хэрэгжиж байна
БГД-ийн хүн амын нягтрал, гэр хороололын суурьшил, газар ашиглалтыг зөв оновчтой зохион байгуулах, өөрчлөх талаар шинэчилсэн төлөвлөлтийг хийх нь дүүргийн хөгжилд тодорхой чухал алхам болох тул гэр хороодын шинэчилсэн төлөвлөлтийн судалгаа шинжилгээний ажлыг Баянгол дүүргийн 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 6-р бичил хороолол, радио телевизийн хэрэг эрхлэх газрын гэр хороолол бөгөөд одоогоор байрлаж байгаа гэр хороолол болон иргэд, аж ахуйн нэгжийн нийт 320 га талбайг хамарч зүүн талаар Чингэлтэй дүүргийн 7.8-р хороо, хойд талаар СХДүүргийн 11-р хорооны хилээр, баруун талаар 9-р хороо болон усан сангаар уруудаж Хасбаатарын гудамж хүртэлх урд талаар Хасбаатарын өргөн чөлөө болон 15-р хороогоор хязгаарлагдаж нийт 217 га газрыг хамрууллаа.
Судалгааны үр дүнд гэр хороололын амьдрах орчинг сайжруулах шинэчилсэн төлөвлөлт хийж өөрсдийнх нь идэвхи оролцоотойгоор үе шаттайгаар хөгжүүлэх, гэр хороололыг эмх цэгц бүхий төлөвлөлтөнд оруулах, дэд бүтцийн байгууламжийг барьж байгуулах,хямд,тохилог орон сууцны загвар зураг төслүүд боловсруулан иргэдэд урт хугацаатай эргэн төлөгдөх бага хүүтэй зээл олгох,иргэдийн унд ахуйн хэрэглээний цэвэр усан хангамжийн хүртээмж үйлчилгээний хүрээг ойртуулах, бохир усны цэвэрлэх байгууламжийг барих, хог хаягдлын цэгийг тодорхой болгох, гэр хороололд бага хүчин чадалтай цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өрхийн эмнэлгийн үйлчилгээний хүрээг тэлж иргэдэд ойртуулах, хувийн эмнэлэг, эмийн сан байгуулж ажиллахыг дэмжих, сургуулийн хүчин чадлыгнэмэгдүүлэх, худалдаа, жижиг үйлвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэмжих, оршин суугчдын холбоо нөхөрлөлийг бий болгон хөгжүүлэх, орон сууцны эко хороолол барьж байгуулах зэрэг оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх олон арга хэмжээг авахад дөхөмтэй арга хэмжээ боллоо. Цаашид уг судалгааны дүнг үндэслэн гэр хорооллыг “АМИНЫ ОРОН СУУЦ”-аар хангах ажлыг эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна