“Сүхбаатар хөгжил сан”-аас алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг баярлуулав.
2011.06.06

“Сүхбаатар хөгжил сан”-аас алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг баярлуулав.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баяраар “Сүхбаатар хөгжил сан”-аас Дархан Уул аймгийн Дархан сумын алслагдсан гэр хорооллын хүүхэд багачууд , мөн Орхон, Хонгор, Шарынгол сумын хүүхдүүдэд зориулж “Зайрмагны өдөрлөг” зохион байгууллаа. Дархан сумын 1-8, 15-р багийн буюу Ширээ нуруу, Тосгон, Толгойт, Ханжаргалант, Баяндаваа, Ногоон зоорь, Мангирт, Ховдын хороолол зэрэг алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг баярлуулсан. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдийн дунд шилдэг бүжигчин, фотомисс, би дуучин зэрэг олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж оролцсон хүүхдүүддээ “Сүхбаатар хөгжил сан”-аас баярын бэлэг, амтат зайрмагаар бэлэг барилаа. Энэ үеэр ирсэн бүх хүүхдүүд шоколадтай, аарцтай, мөсөн зайрмагаа амтархан идэж хүүхэд бүхэн баяртай  байсан юм..Тэмцээнд хүүхдүүд идэвхитэй өрсөлдөөнтэй оролцож байсан нь улам сонирхолтой хөгжилтэй болгосон бөгөөд “Зайрмагны өдөрлөг” Орхон, Хонгор, Шарын гол сумуудад нэгэн зэрэг зохион байгуулагдаж хүүхэд багачууд инээд хөөрөөр дүүрэн оролцож аав, ээж хайртай дотны хүмүүстэйгээ үнэгүй зургаацуулан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.










0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.