Ж.Сүхбаатар гишүүний авто замын асуудлаар тавьсан асуулгын хариу
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАРЫН АСУУЛГЫН ХАРИУ
1. Улаанбаатар-Дархан чиглэлийн хот хоорондын авто замыг өргөтгөн шинэчлэх болон олон улсын стандартад нийцсэн хурдны зам барих асуудлаар судалгаа тооцоо хийгдсэн эсэх, цаашид авах арга хэмжээний талаар
Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990км хурдны замыг барихаар тусгагдсан.
Дээрхи чиглэлийн хурдны замд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам хамрагдаж байгаа бөгөөд хурдны зам барих ажлын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг тус яамнаас 2010 оны 6 дугаар сард боловсруулсан.
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих ажлыг хариуцуулан гүйцэтгүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон зөвлөх, гүйцэтгэгч байгууллагуудтай харилцах эрх, үүргийг хариуцах “Евро-Эйшиа Хайвэй“ ТӨХК байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдуудаас санал авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна.
2. Авто замын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн биелэлт түүнчлэн 2011 онд авто замын салбарт улсын төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, эргэн төлөгдөх нөхцлөөр хийгдэж байгаа авто зам гүүрийн ажлын явц байдал болон тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн ажлыг эртнээс эхлүүлэх талаар хийж буй ажлын талаар
2011 онд хэрэгжиж байгаа зам, гүүрийн талаар
НЭГ.Гадаадын зээл тусламжаар
Гадаадын зээл, тусламжаар 2011 онд 11 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар АХБ-ны зээлээр хэрэгжүүлэх "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн Сайншанд-Замын Үүд чиглэлийн 131.2 км хатуу хучилттай авто зам, Сайншанд-Замын үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Эрдэнэ сум хүртлэх 15.5 км авто зам /Дорноговь/, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл" Бага Улаан даваа Манхан чиглэлийн 214.1км авто зам /Ховд/, "Орон нутгийн иргэдийн оролцоотойгоор баруун бүсийн туслах зам барих төсөл" /Ховд/, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Баруун бүсийн авто зам хөгжүүлэх төсөл" Манхан-Ховдын 85.3км, Өлгий-Хашаатын давааны 60км авто зам, Японы буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төмөр зам дээр баригдах Энгельсийн /Нарны/ гүүрэн гарц /УБ/ зэрэг 6 төсөл хэрэгжиж байна. Арабын эдийн засгийн хөгжлийн “Кувейтын сан”-гийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж дуусч байгаа Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн 143 км авто замын сүүчийн хэсэг болох 2010 онд ашиглалтанд орсон Булган-Уньт чиглэлийн 60 км хатуу хучилттай замын баталгаат засварын хугацаанд хийхээр улсын комиссоос өгөгдсөн үүрийн дагуу хийгдэх ажлууд хийгдээд дуусаж байна. Мөн Арабын эдийн засгийн хөгжлийн “Кувейтын сан”-гийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2 удаа зарлагдсан боловч гүйцэтгэгч компаниуд саналаа ирүүлээгүй болно. Тендер сонгон шалгаруулалтыг 3 дахь удаагаа хязгаарлагдмал нөхцлөөр зарлаж, 2011 оны 6 сарын 15-д нээсэн боловч нэг ч санал ирээгүй болно. АНУ-ын “Мянганы сорилын сан”-ийн хөрөнгөөр баригдахаар 2010 онд гэрээ байгуулагдсан Чойр-Сайншанд чиглэлийн 176 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч БНСУ-ын “Эль Ай Жи” компани нь дампуурсан тул Захиалагч талаас ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 5 дугаар сард цуцалсан байна. Одоогийн байдлаар дахин тендер зарлахаар бэлтгэж байгаа бөгөөд хугацаа алдахгүйн тулд замын хиймэл байгууламж, гүүр, хоолойн ажлыг дотоодын гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх талаар Монголын МСС-аас судалж байгаа юм байна. Германы сэргээн босголт банкны зээлээр хэрэгжүүлэх "Нийслэл хотын хүнсний найдвартай байдлыг хангах орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд хэрэгжих Төв аймгийн Борнуур, Жаргалант, чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж, дүгнэлтийг Германы сэргээн босголт банкд хүргүүлээд байна. Энэ төслийн хүрээнд баригдах Төв аймгийн Батсүмбэр чиглэлийн замын зураг төсөл бэлэн болсон, Партизан чиглэлийн авто замын зураг төсөл хийгдэж дуусаж байна. Замын тендер сонгон шалгаруулахад бэлэн болоод байна. Эдгээр төслийн хүрээнд 435 км хатуу хучилттай зам, 262.0 м урт төмөр бетон гүүрийн ажил хийгдэж байгаа бөгөөд 2011 онд 146.7 км зам ашиглалтанд орох юм
ХОЁР.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зам, гүүрийн барилгаас орон нутагт эрхийг нь шилжүүлсэн ажлаас гадна 31 ажил төлөвлөгдсөнөөс 23 ажил хийгдэж байна. Төлөвлөгдсөн ажлаас “Насны зам” ХХК-ийн барьж байсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км замын гэрээг гүйцэтгэгчийн талаас санал болгосноор цуцалсан ба 3 гэрээт ажлын /Завханы Их-Уулын 163.08 у/м, Увсын Нарийны 325 у/м, Хэнтийн Баян-Овоогийн 211.2 у/м гүүрүүд/ тендер сонгон шалгаруулалт хийгдэж байна. Архангай аймгийн Сангийн толгойн төмөр бетон гүүр, Мөрөн-Тэрхийн цагаан нуур чиглэлийн 100 км авто замын зураг төслийг боловсруулж байна. Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км зам, Увс аймгийн Тээлийн голын 75.72 м урт төмөр бетон гүүрийн ажлын тендер сонгон шалгаруулалт төсвийн тодотгол хийгдсний дараагаар дахин зарлахар хойшилсон болно. Эдгээр ажлын хүрээнд 538 км урт хатуу хучилттай зам, 890.7 урт метр төмөр бетон гүүрийн ажил хийгдэж байна. Гэрээ ёсоор 2011 онд 325 км хатуу хучилттай зам, 231.8 м урт төмөр бетон гүүр ашиглалтанд орох юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа авто замаас Увс аймгийн Наранбулаг-Хяргас нуурийн 100 хүртэлх км авто зам “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт багтсан бөгөөд гүйцэтгэгч БНХАУ-ын “Шинжаан Шин Фа” компанитай 100 км замын зураг төсөл боловсруулах, 85 км хатуу хучилттай авто зам барих гэрээг байгуулж ажлыг нь эхлүүлсэн.
ГУРАВ.Эргэн төлөгдөх нөхцлөөр баригдах замын талаар
Эргэн төлөгдөх нөхцлөөр баригдах 10 ажлаас 6 гэрээт ажлын хүрээнд 741 км урт хатуу хучилттай зам баригдаж байна. Үүнд:
- Улаанбаатар - Мандалговь чиглэлийн 100 км
- Мандалговь - Даланзадгад чиглэлийн 163 км
- Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 107 км
- Манхан - Дарви чиглэлийн 100 км
- Өндөрхаан - Чойбалсан чиглэлийн 143 км
- Алтай - Баянхонгор чиглэлийн 128 км
Дархан-Алтанбулагийн замаас Шаамар-Цагааннуур-Түшиг сум чиглэлийн 135км хатуу хучилттай авто зам “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд баригдахаар, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251км хатуу хучилттай авто зам /Өмнөговь/-ын ажлыг зураг төсөв хийгдээгүй, Хатгал-Ханх чиглэлийн 80км хатуу хучилттай авто зам /Хөвсгөл/-ын гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалт 2 удаа зарласан боловч сонирхогч компани байхгүй шалтгаанаар хойшилогдсны улмаас зам барилгын ажил эхлээгүй байна.
Ажил хийгдэж байгаа 6 гэрээт ажлаас Манхан-Дарви чиглэлийн 100 км зам “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт багтсан.
2011 онд Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100км хатуу хучилттай авто зам /Төв/-ын ажил дуусаж ашиглалтанд орно.
ДӨРӨВ. Гүүрүүдийн их засварын ажил.
Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд улсын чиглэлийн замд байрладаг 4 гүүрэнд их засвар хийхээр төлөвлөснөөс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд байрлах Ховд голын 168 у/м төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлтийн ажлаас бусад 3 гүүрийн засварын ажил хийгдэж эхлээд байна.
ТАВ.Захиалагчийн хяналтын талаар
Гадаадын зээл, тусламжийн хүрээнд баригдаж байгаа зам, гүүрийн барилгын ажилд гадаадын болон дотоодын зөвлөх компаниуд Зөвлөхөөр ажиллаж байна. БНХАУ-ын зээлээр баригдах Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км замын Зөвлөхийн сонгон шалгаруулалт хийгдэж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зам, гүүрийн ажилд Авто замын газрын 25 инженер байнгын техник, технологийн хяналт гүйцэтгэн ажиллаж байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэй баригдаж байгаа 6 гэрээт ажилд дотоодын 5 Зөвлөх компаний 6 багт нийтдээ 30 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байна. Авто замын барилгын ажлын явц гүйцэтгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав. /Хавсралт-1/
Авто замын салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд авто замын салбарт аймгийн төвүүдийг Нийслэлтэй болон ойролцоох хилийн боомттой холбосон 5572км хатуу хучилттай авто зам, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990км хурдны зам, Улаанбаатар хотод 212 км хатуу хучилттай авто зам, 7 цэгт гүүрэн гарц тус тус шинээр барьж 350 км хатуу хучилттай авто замыг шинэчлэх зорилтыг дэвшүүлсэн болно.
Дээрх зорилтын хүрээнд баригдах 5572 км хатуу хучилттай авто замаас 3592.0 км нь Нийслэлийг аймгийн төвтэй холбосон, 1980.0 км аймгийн төвүүдийг ойролцоох хилийн боомтуудтай холбосон авто зам байна. Нийслэл хотыг аймгийн төвүүдтэй холбосон 3592.0 км авто замаас 200 км замын барилгын ажлын хөрөнгийн эх үүсвэр нь 2011 оны Төсвийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулан эхлүүлсэн.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 2011 онд Нийслэлийг аймгийн төвүүдтэй болон хилийн боомттой холбосон нийт 4039.6км замын зураг төслийг боловсруулж, 1377км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг шууд гэрээ байгуулан эхлүүлэхээр Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолыг гаргуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Авто замын гүүрийн барилгын ажлын тендер шалгаруулалтын талаар
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2011 онд авто замын салбарт хэрэгжүүлэх нийт 30 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан 19, үнэлгээ хийж байгаа 4, дахин зарлах 1, гэрээ байгуулах шатандаа байгаа 1, тендер зарлах боломжгүй төсвийн тодотголоор санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх 5 төсөл, арга хэмжээнүүд байна. Тендерийн сонгон шалгаруулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав. /Хавсралт-2/
Өнөөдрийн байдлаар дараах зам, гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэгч шалгарч ажлаа эхлээд байна. Үүнд:
- Дашинчилэн-Орхон гүүр чиглэлийн 30км авто зам - “Бэрх зараа” ХХК
- Завхан аймгийн Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 35км хатуу хучилттай авто зам - “Хотгор” ХХК
- Увс аймгийн Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 100 хүртэл км хатуу хучилттай авто замын зураг төсөл, авто замын барилгын ажил – БНХАУ-ын “Шинжаан Шин Фа” компани
- Архангай аймгийн төвийн 2,02 км хатуу хучилттай авто зам - “Архангай авто зам” ХК, “Архангай АЗЗА” ТӨХК-ийн түншлэл
- Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумын төвд тус бүр 1 км хатуу хучилттай авто зам - “Саруул жим” ХХК, “Мөнгөн мод” ХХК-ийн түншлэл
- Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төвийн авто замын шинэчлэлт - “Хөвсгөл зам” ХХК
- Ханх-Монд чиглэлийн 27км авто зам - “Хөвсгөл зам” ХХК
- Дэлгэр мөрний Хилэнтийн 180 у/м төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлтийг ажил - “Хөвсгөл зам” ХХК
- Ховд аймгийн Манханы хар үзүүрийн 60 у/м төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлт - “Ховд АЗЗА” ТӨХК
- 10. Түйн голын 216 у/м төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлтийг ажил - “Гангүүр” ХХК
- 11. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн голын 350 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил - “Хөвсгөл зам” ХХК
- 12. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Сагсайн голын 144,05 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил - “Жол” ХК
- 13. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Орхон голын 200 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил - “Эрин интернейшнл” ХХК, “Дархан АЗЗА” ТӨХК-ийн түншлэл
- 14. Архангай аймгийн Сангийн толгойн модон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийн ажил - “ГБЭТ” ХХК
- 15. Хөвсгөл аймгийн Шишигт, Хогорог, Сацын булангийн хөвдөг гүүрүүдийн барилгын ажил - “Шарын гол” ХХК, “Залан мөнх” ХХК
Тендерт шалгарч авто зам, гүүрийн байгууллагуудын ажлыг цаг алдуулалгүй эхлүүлэх зорилгоор гүйцэтгэтгэгч байгууллагуудад барилгын ажлын улаан шугмыг хүлээлгэн өгч, мэргэжлийн хяналтын болон орон нутгаас холбогдох зөвшөөрлийг гаргуулан, зам барилгын ажилд газар дээр нь хяналт хийх захилагчийн төлөөлөгчийг томилов.
3. Нийслэл болон орон нутгийн авто замын сүлжээний арчлалт, засвар үйлчилгээ, техник технологийн шинэчлэлийн талаар хийж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаар
Улаанбаатар хотод 2010-2011 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 15.8 км авто зам шинээр барих, 42.1 км авто зам өргөтгөн шинэчлэх, 97 у/м гүүр өргөтгөн шинэчлэхээр 60.5 тэрбум төгрөгний өртөг бүхий 20 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 2010 онд 8-н төсөл арга хэмжээ бүрэн дуусч өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 70%-тай байна. 2011 онд зам барилга засварын ажлууд 4-р сарын 10-нд эхлэсэн бөгөөд 10-р сарын 01-нд бүрэн хийгдэж дуусна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав. /Хавсралт-3/
- Гадаад орон, түнш байгууллагуудаас Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 1 гүүрэн гарам, 4 авто зам шинээр барих төсөл хэрэгжиж байна. Үүнд:
ü Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарам барих төсөл.
Уг төслөөр төмөр зам ба Нарны зам дээгүүр гүүрэн гарам буюу Их тойрууг Энгельсийн гудамжтай холбох гүүрэн байгууламж баригдана. Төсөл хэрэгжих хугацаа 37 сар буюу 2009 оны 11-р сараас 2012 оны 11-р сарын 15 хүртэл байна. Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй уг төсөл нь 3.7 тэрбум иений өртөгтэй. 2009 онд газар чөлөөлөх ажил, 2010 онд хэв хашмал бэлдэх, тулгуур өрөмдөж цутгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Нийт ажлын явц 30 % байна.
ü “Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл"-ийн дэд төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 17,978,377 ам долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замыг сайжруулах төсөл.
Уг төсөл нь 2008 оноос 2012 оны 12-р сарын 31 хүртэл 4 жил үргэлжилнэ. 2011 онд төслийн хүрээнд Нийслэлийн төсвөөс 298 сая төгрөг, Улсын төсвөөс 150 сая төгрөг, АХБ-наас 4,364,251 ам.доллар тус тус төлөвлөсөн. Үүнд:
- Хайлаастын 1.1 км авто зам барилгын ажлын явц 80%
- Баруун салааны 4.1 км авто зам барилгын ажлын явц 30%
- Орбит- Тахилтын 7.1 км авто зам барилгын ажлын явц 15%
- Ботаник-Шархадны 6.5 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлаад байна.
- 2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын авто замын салбарт нийт 2.3 км авто зам шинээр барих, 0.3 км авто зам өргөтгөн шинэчлэх, 48 у/м гүүр өргөтгөн шинэчлэх, явган хүний нүхэн гарц 1-ийг барихаар 6.6 тэрбум / 2011 оны улсын төсөвт 1,9 тэрбум төгрөг батлагдсан / төгрөгний өртөг бүхий 4 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар явган хүний нүхэн гарц барих ажлын гүйцэтгэгч сонгон шалгарч, гэрээ байгуулан ажлаа эхэлсэн. Үлдсэн 3 ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2 дахь удаагаа зарлаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав. /Хавсралт-4/
- Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот нь 629 км хатуу хучилттай авто замтай бөгөөд үүний 67 хувь нь 20-оос дээш жил ашиглагдаж их засварын ажил хийгдэх шаардлагатай болсон замууд бөгөөд сүүлийн жилүүдэд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг замуудад их засвар, шинэчлэлтийн ажлыг дэс дараатайгаар хийж байна.
Хөрөнгө мөнгөний хүрэлцээгүйн улмаас их засвар, шинэчлэлт хийгдээгүй үлдсэн авто замуудад болон орон сууцны хороолол доторхи урсгал засварын ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна.
Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы байнгын арчлалт болон тэмдэг, тэмдэглэгээ шинээр суурилуулахын хамт явган зам, гэрэлтүүлэгийн ажлыг цогц байдлаар нь хийж гүйцэтгэж байна.
Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор олон төрлийн техник, технологи шаардсан зам, замын байгууламжийн ажлууд явагдаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилд зам барилгын ажилд тэргүүлэх техник, технологи хурдацтайгаар нэвтэрч байна. Тухайлбал:
- “Ялгуусан” ХХК-ний 2010-2011 онд хэрэгжүүлж буй Шар хадны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дээр Герман улсын зам барилгын дэлхийд алдартай тэргүүлэгч компани “Wirtgen”-ийн асфальтбетон хучилтыг газар дээр нь хүйтэн аргаар дахин боловсруулалт хийх технологи
- Тэгш бус хуучин хучилтыг зорж тэгшлэх технологи
- Асфальтобетон хагарлын эсрэг тор ашиглах
- Шинээр гүүр барихад 24 ба түүнээс урт хайрцаган дам нурууг барьж ашиглах
- Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй “Нарны гүүр” гүүрэн гарцыг дам нурууг металл алгаслын байгууламжаар тус тус хийж байна.
Цаашид Улаанбаатар хотод “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2011 онд 48.7км авто замын өргөтгөл шинэчлэлт, 1 уулзварт олон түвшний огтлолцол барих, 2 гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх шийдвэрийг Засгийн газарт оруулахаар шийдвэрлүүлэв.
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хавсралт-3
2010 – 2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр улаанбаатар хотод шинээр барьж байгаа болон шинэчлэх авто замын жагсаалт
№ |
Төсөл арга хэмжээний нэр
|
Гэрээний дүн
|
Гэрээний дугаар |
Ажил эхлэх дуусах хугацаа |
Гүйцэтгэгч |
Ажлын явц |
1 |
Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх 0.9 км авто замын шинэчлэлт |
998,937.9
|
АЗБ/ӨХ/2010/171/01
|
2010.09.10 2010.10.30
|
Ялгуусан ХХК |
Ажил хийгдэж дууссан. |
2 |
Залуучуудын өргөн чөлөөний 0.9 км авто замын шинэчлэлт |
900,000.0
|
АЗБ/ӨХ/2010/171/02
|
2010.10.01 2011.07.01
|
Өгөөмөр зам ХХК
|
Ажлын явц 20%-тай. 2011 оны 7-р сарын 1 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
3 |
Цайз захаас-Шар хадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт |
4,138,760.0 |
АЗБ/ӨХ/2010/171/09
|
2010.09.28 2011.08.01
|
Ялгуусан ХХК |
Ажлын явц 50%-тай. 2011 оны 8-р сарын 1 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
4 |
Цагдаагийн академиас хойш Шархадны зам хүртэлх 1.5 км авто зам |
949,720.1 |
АЗБ/ӨХ/2010/171/03
|
2010.08.04 2010.10.30
|
УБЗЗАК |
Ажил хийгдэж дууссан.
|
5 |
Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх 6,0 км авто зам |
12,798,958.0
|
АЗБ/ӨХ/2010/171/10
|
2010.08.20 2011.08.30
|
Эйч Кэй Би Интернэшнл Холдинг ХХК
|
Ажлын явц 60%-тай. 2011 оны 8-р сарын 30 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
6 |
Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт |
Ажлын явц 30%-тай. 2011 оны 8-р сарын 30 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
||||
7 |
Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.3 км авто зам, гэрэлтүүлэг |
849,502.0
|
АЗБ/ӨХ/2010/171/04
|
2010.05.18 2010.08.30
|
Баткубик ХХК |
Ажил хийгдэж дууссан.
|
8 |
Таван шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх 2.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт |
2,990,435.5
|
АЗБ/ӨХ/2010/171/11
|
2010.10.10 2011.08.01
|
УБЗЗАК |
Ажлын явц 60%-тай. 2011 оны 8-р сарын 1 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
9 |
ТЭЦ-4 н 6.4 км авто замын өргөтгөл шинэчлэлт |
4,600,000.0 |
АЗБ/ӨХ/2010/171/10 |
2011.03.10 2011.10.30 |
Эрдэнэ зам ХХК |
Ажлын явц 30 %-тай. 2011 оны 8-р сарын 1 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
10 |
Багануур дүүрэг, 4-р хороо, Жаргалант төв гудамжны 1.5 км авто зам |
799,840.2
|
АЗБ/ӨХ/2010/171/05
|
2010.07.26 2011.06.01
|
Наранбулаг-Хан ХХК |
Ажлын явц 80%-тай. 2011 оны 6-р сарын 1 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
11 |
22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт |
12,095,140.8
|
АЗБ/ӨХ/2010/171/12
|
2010.09.15 2011.10.01
|
Чи Чи Ха Ар хотын хот төлөвлөлт инженеринг ХХК |
Ажлын явц 30%-тай. 2011 оны 10-р сарын 1 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
12 |
Замчдын гудамжны уулзвараас Арслантай гүүр хүртэлх 0.5 км авто зам |
399,924.6
|
АЗБ/ӨХ/2010/171/06
|
2010.08.18 2010.10.30
|
Түм арвижих ХХК |
Ажил хийгдэж дууссан. |
13 |
Ажилчны гудамжны 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт |
4,068,828.6
|
АЗБ/ӨХ/2010/171/11
|
2010.10.15 2011.08.25
|
Си-ЭФ-Си Групп ХХК |
Ажлын явц 30%-тай. 2011 оны 8-р сарын 25 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
14 |
Самбуугийн гудамжны 1.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт |
2,500,000.0
|
АЗБ/ӨХ/2010/171/07
|
2010.07.23 2010.10.30
|
Экспресс зам ХХК |
Ажил хийгдэж дууссан. |
15 |
Их тойруугийн 2.2 км авто замын шинэчлэлт /Баруун 4 зам-Баянбүрд, |
2,798,681.8
|
АЗБ/ӨХ/2010/171/08
|
2010.07.26 2010.10.30
|
Ялгуусан ХХК |
Ажил хийгдэж дууссан.
|
16 |
Гоодой Зуслангийн 3.3 км авто зам |
1,595,000.0 |
АЗБ/ӨХ-2010/728/01 |
2010.12.20 2011.09.15 |
Ялгуусан ХХК |
Ажлын явц 50%-тай. 2011 оны 8-р сарын 1 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
17 |
Их тойруугийн 0.3 км авто замын өргөтгөл шинэчлэлт |
674,705,1
|
АЗБ/ӨХ/2010/136/01 |
2010.05.18 2010.07.10 |
Өргөн говь ХХК |
Ажил хийгдэж дууссан.
|
18 |
Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох авто зам |
2,349,980.0 |
АЗБ/ӨХ/2010/136/04 |
2010.06.21 2011.07.30 |
Арж капитал ХХК |
Ажлын явц 90%-тай. 2011 оны 7-р сарын 30 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
19 |
Улиастайн голын 97 у/м төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлт |
1,581,000.6
|
АЗБ/ӨХ/2010/136/05
|
2010.05.01 2010.10.30
|
Эйч Кэй Би Интернэшнл Холдинг ХХК |
Ажил хийгдэж дууссан.
|
20 |
Бага тойруугийн 2.6 км авто замын шинэчлэл |
3,380,123.5 |
АЗБ/ӨХ/2010/136/06 |
2010.10.11 2011.08.01 |
Мон-Агаар ХХК |
Ажлын явц 30%-тай байна. 2011 оны 8-р сарын 1 нд ажил бүрэн хийгдэж дуусна. |
Дүн: |
60,469,538.7 |
Нийт ажлын явц 70%-тай байна. |
Нийт 57.9 км авто зам. Үүнээс: 42.1 км – шинээр барих авто зам 15.8 км – шинэчлэлт хийх авто зам
Хавсралт-4
2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улаанбаатар хотын авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ
№ |
Төсөл арга хэмжээний нэр
|
Төсөвт өртөг |
2011 онд батлагдсан хөрөнгө |
Ажил эхлэх дуусах хугацаа |
Гүйцэтгэгч |
Ажлын явц |
1 |
Их тойруу Сансарын тунелийн явган хүний нүхэн гарц барих |
1,328.0 |
398.4 |
2011.04.20 2011.10.31 |
Хотын зам ХХК |
|
2 |
БЗД-ийн 4-р хороо 805-р ангийн өмнөөс эцсийн худаг хүртэлх 1,0 км авто зам шинээр барих |
1,000.0 |
300.0 |
2011.06.01 2011.10.15 |
- |
2011-03-07 нд нээлттэй тендер зарлаж 2011-04-06 нд нээсэн боловч шаардлагад нийцсэн тендер ирээгүй. Дахин 2011-04-13 нд нээлттэй тендер зарлаж 2011-05-13 нд нээж үнэлгээ хийгдэж байна. |
3 |
СХД 1-р хорооллын 34-р байрны хойд үерийн далан дээрх гүүрээс хойш гэр хороолол дундуурх 1,3 км авто зам шинээр барих |
800.0 |
800.0 |
2011.07.01 2011.10.10 |
- |
2011-03-17 нд нээлттэй тендер зарлаж 2011-04-18 нд нээсэн боловч шаардлагад нийцсэн тендер ирээгүй. Дахин 2011-05-19 нд нээлттэй тендер зарлаад байна |
4 |
Энгельсийн гудамжны 0,3 км авто замын шинэчлэлт дунд голын 48 у/м гүүрийн өргөтгөл |
3,500.0 |
375.0 |
2011.07.01 2011.10.31 |
- |
2011-02-24 нд нээлттэй те |