Авто замын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2012.05.02

Авто замын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Буд, Ц.Цэнгэл, Х.Баттулга нарын гишүүд Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн бариад буй.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. Долоон зүйл бүхий энэхүү хуулийн төслийг хот төлөвлөлт, газар зохион байгуулалт зэрэгтэй холбоотой бэрхшээлийг шийдэж, цаашид нийслэлийн авто замын хөгжлийг түргэтгэнэ гэж хууль санаачлагчид нь үзэж байгаа юм.

Мөн замын төрөл, ангиллын стандартыг шинэчлэн цаг үетэй уялдуулан өөрчилсөн байна. Ялангуяа ашигт малтмал, газрын тосны олборлолт эрчимтэй явагдаж байгаа орд газар орчмын нутгийн байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хангах зорилгоор хатуу хучилттай авто зам барьж байгуулах зохицуулалтыг хуульд нэмж тусгажээ.Түүнчлэн сүүлийн жилүүдэд энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байгаа.

Иймээс хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэх, замын ашиглалт засвар үйлчилгээний байгууллагыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээ, лабораторийн хүчин чадлыг сайжруулан мэргэжилтнүүдийг чадавхжуулах зарим санхүүжилтийг авто замын сангаас тогтмол гаргаж байх зэрэг зарчмын өөрчлөлтийг энэхүү хуулийн төсөлд тусгасан байна. Авто замын баталгаат засварын асуудлыг нь хуульд оруулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.