2023.06.23

Б.Баттөмөр: Нийгмийн даатгалын сангийн зарлагын өсөлт эдийн засгаараа яаж баталгаажих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Алсын хараа 20/50 баримт бичигт нийгмийн даатгалын тогтолцоог амьдралын баталгааг хангахаар шинэчилнэ гэж оруулсан. Энэ хуульд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх юм байна. Жишээ нь 100 даатгуулагчид оногдох тэтгэвэр авагч хэд байна. Энэ тоо цаашдаа 2030 онд хэрхэн өөрчлөгдөх вэ. Тэтгэвэр тогтоолгосноос хойш хүний амьдрах хугацаа хэд гэж гаргасан бэ. Цаашдаа өсөх байх. Долоон жилийг таван жил болгох асуудал яригдаж байгаа. Иргэдийн дунд сүүлийн таван жил иргэд өндөр даатгал төлөөд НБС-д хохирол учирна гэж ярьж байгаа, үүнийг хэрхэн тооцоолсон бэ.

Аливаа зүйл эдийн засгаараа баталгааждаг. Ирэх жил манай улсын эдийн засаг 4-5 хувь өснө гэсэн тооцоолол бий. Нийгмийн даатгалын сангийн зарлагын өсөлт эдийн засгаараа яаж баталгаажиж явах вэ. Эдийн засгаар баталгаажаагүй ямар ч ажил амин сүнсгүй байдаг. Баахан юм ингэнэ, тэгнэ гэж ярьдаг. Сан байхгүй бол төсвөөс татаас авдаг ийм хэлбэрт орох вий гэсэн болгоомжлол байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn