Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн нар 2018 оны 5 сарын 24-ний өдөр орон нутгийн босоо тогтолцоог зохицуулах журмаар 8 хуулийн төсөл өргөн мэдүүслний нэг нь энэхүү хууль юм.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн НББСШУБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүд байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг эцэслэн батлах нь зөв гэж үзлээ.
Үргэлжлүүлэн мөн гишүүдийн орон нутгийн босоо тогтолцоог зохицуулах хүрээнд өргөн мэдүүлсэн хуулиудын нэг болох Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.
Хуулийн төслийг НББСШУБХ-гоор хэлэлцэж, гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүд байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг эцэслэн батлах нь зөв гэж үзлээ.
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn