2021.05.11
Д.Батлут: Хөдөлмөр нийгмийн гурван талт уулзалтаар НДШ-ийн хувийг бууруулах асуудлыг дэмжсэн үү?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
МҮЭ-ээс ярьсан. Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт хороо гэж байдаг. Энэ хорооны хурлаар НДШ-ийг бууруулах төслөө 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс болгохоор дэмжсэн гэсэн мэдээллийг бид авсан. Гэтэл төсөл дээр 2021 оны долдугаар сарын 01 гэж төсөл дээр явж байгаа. Хэрвээ 1 сарын 01 нээс гэж өөрчилбөл санхүүгийн асуудал яригдана.Иймд энэ бололцоог хангаж өгөх хэрэгтэй. Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт хороо энэ асуудлыг яг хэлэлцэж чадсан уу?
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn