
2021.05.27
Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.05.27/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн 2021.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг холбогдох байнгын хороодоор хэлэлцсэн талаарх, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар танилцууллаа.