УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Авлигатай тэмцэх чиглэлээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна.
Авлигатай холбоотой, албан тушаалаа ашигладаг, улс төрд нөлөө бүхий хүмүүс өөрсдийн хамаарал бүхий улсуудаараа дамжуулан давуу эрх эдэлдэг байдаг газар авчихсан. Яг энэ чиглэлээр хууль гарахыг дэмжиж байгаа.
Тиймээс энэ чиглэлд гарсан статистик судалгаа бий юу? Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, хүнийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ% эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.
Хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн заалт бий. Тэгэхээр заалтууд хоорондоо хэр нийцэж байна вэ. Ажлын хэсэг дээр ямар өөрчлөлт орсон эсэх мэдээлэл одоогийн байдлаар надад ирээгүй байна.
Үндсэн хуульд тусгасан суурь эрхийн заалтуудтай хэрхэн нийцэж байгаа вэ?