2023.05.04

С.Бямбацогт: Хуулийг хэрэгжүүлэх талаар ямар бодлого барих вэ?

УИХ-ын чуулганы /2023,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Тус хуулийн төслийг дэмжиж байна. зарим нэг гишүүдийн өргөн барьсан төслийг гайхаад байна. Хулгайч хүн хулгайчийг бариараа гэж хашхирдаг, авлигач хүн авлигачидтай тэмцэнэ хэмээн ярьж байна. Үүнийг гайхаж байна. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай. Миний хувьд олон жил тендер, концесс гэж хэлүүлж байгаа. Үүн дээр гэр бүл хамаатан садан бүгд санаа зовдог юм билээ. Хууль зөрчөөгүй хулгай хийгээгүй учир дүрэм журмын дагуу шалгуулж, улмаар хамааралгүй гэж тогтоогдсон. Ах дүү, гэр бүл хамаатан садангууд төртэй холбоотой бизнес хийхээ ч больсон.

Энэ 76 гишүүн бүгд хулгайч биш, харин үүн дотор цөөн хэдэн хулгайч бий. Тэдгээрийг илт тод болгохын тулд энэ хуулийг эргэж үйлчлүүлмээр байна. Энэ хууль эргэн үйлчлэх үү?

Зарим хүний эрхийг буюу сурч боловсрох эрхийг хязгаарлах вий. Төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхэд гэхээр л сурч боловсрох эрх ээ хязгаарлуулдаг байж болохгүй. Үүнийг эргэн харах нь зүйтэй.

УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг байж хэрхэвч болохгүй. Үүнээс болж ард түмний итгэл алдарч байна. Хэлсэн үг өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой.

Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө.