Хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ
2012.04.09

Хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ

Нийтийн албанд ний­тийн болон хувийн ашиг со­нирх­лыг зохицуулах, ашиг со­нирхлын зөрч­лөөс урьд­чи­лан сэргий­лэх тухай хуулийг өнгө­рөгч нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-аас батал­сан билээ.

Уг хуулиар бол хэрэг­жих хугацааг ирэх долдугаар сарын нэгэн хэмээн заасан байсан юм. Харин хууль бат­лагд­саны дараа Ерөнхий­лөгчийн зүгээс хэсэг­чил­сэн хориг тавьж, хэрэгжих хуга­цааг нааш татах буюу тавду­гаар сарын 1-ээс эхлэн хэ­рэгжих шаард­ла­гатай хэ­мээ­сэн юм. Ерөн­хийлөгчийн хо­ригийг өн­гө­рөгч гуравдугаар сарын ээлжит бус чуулганы ху­ралдаанаар хэлэлцээд ги­шүүдийн олонхи дэмж­сэн билээ. Тиймээс Ний­тийн ал­банд нийтийн бо­лон хувийн ашиг сонирх­лыг зохицуулах, ашиг со­нирхлын зөрчлөөс урьд­чи­лан сэргийлэх тухай хууль 20-иод хоногийн да­раа­гаас хэрэг­жиж эхлэх гэж байна. 

Хуульд зааснаар "ашиг сонирхлын зөрчил" гэдэг нь нийтийн албан тушаалтан албаны бү­рэн эрхээ хэрэг­жүүлэх үедээ хувийн ашиг со­нирхлоо нийтийн ашиг со­нирхолтой зөрчил­дүү­лэх яв­цыг хэлж байгаа юм байна. Түүнчлэн нийтийн албан ту­шаал­тан албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөх­цөл байдлыг илэрхийлж байгаа ажээ.

Уг хуулийн товч агуулга нь төрийн албан хаагч АТГ-т жил бүр өгдөг хөрөнгө орлогын мэдүүл­гээ тайлбарлахад ор­шиж байгаа юм. Тодруулбал, өнөөдөр манайд мөр­дөг­дөж байгаа Авлигын эсрэг хуу­лийн дагуу төрийн өн­дөр дээд албан тушаалт­наас авахуу­лаад төрийн албанд ажилладаг бүх этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр өгч байгаа. Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон ху­вийн ашиг сонирхлыг зохи­цуулах, ашиг со­нирх­лын зөрч­лөөс урьд­чи­лан сэр­гийлэх тухай хууль нь уг үйл ажил­ла­гааны үргэлжлэл гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь Авлигын эсрэг хуулиар төрийн албан тушаал­тан нь хөрөнгө орло­гоо зөвхөн мэдүү­лээд бол­чихдог байсан бол Нийтийн албанд ний­тийн болон ху­вийн ашиг сонирхлыг зохи­цуу­­лах, ашиг сонирхлын зөрч­лөөс урьдчилан сэр­гийлэх тухай хууль хэ­рэгжиж эхэлснээр мэдүү­лэгтээ заа­сан хөрөнгөө хэрхэн, ямар байдлаар олсон талаараа дэлгэ­рэн­гүй тайлбарыг дав­хар өгөхөөр болж байгаа юм. Хэрэв тайлбарлаж ча­дах­гүй бол Эрүүгийн хуу­лийн дагуу шийтгэл ног­дуулахаар тус хуульд заа­жээ.

Харин дэлгэрэн­гүй­гээр нь хэлбэл, нийтийн албан ту­шаалтанд та­вигдах хориг­лолт, хяз­гаарлалт, ёс зүйн шаард­лагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьд­чилан сэргийлэх арга хэмжээ, албан ту­шаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэ­дүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, уг хуулийг зөр­чигчдөд хү­лээлгэх хариуц­лагыг энэ хуулиар зохицуулж бай­гаа юм.

Таван бүлэг, 30 зүйл­тэй уг хуу­лийн нэгдүгээр бүлэгт нийт­лэг үндэслэл болон нэр томъёоны тайл­бар сэлтийг багтаа­сан байгаа бол хоёрду­гаар бүлэгт ашигт со­нирх­лын зөрчлөөс урьд­чи­лан сэргийлэх асуудлыг хөнд­сөн бай­гаа юм. Ин­гэхдээ ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэр­гийлэхэд тө­рийн байгуул­лагуудын хүлээх үүрэг,  ашиг сонирхлын зөрч­лөө тайлбарлах, мэдэгдэх ту­хай заа­жээ.

Энэ нь ту­хайн албан ту­шаал­тан захиргааны акт гаргах, удир­дах, хяналт, шалгалт хийх, ха­риуцлага хүлээл­гэх, гэрээ бай­гуулах, эд­гээ­рийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчил­гүй гэдгээ илэр­хийлсэн мэдэгдэл гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн хийх гэж буй ажилдаа ашиг сонирхлын ямар ч зөрчилгүй гэдгээ мэдэгд­сэний да­раа нийтийн албаны ажил эрхлэх юм.

Харин гуравдугаар бүлэг буюу албан ту­шаал­танд тавигдах хо­риг­лолт, хязгаарлалт хэс­гийн эхэнд "албан ту­шаалтан бүрэн эрхийн­хээ дагуу олж авсан мэ­дээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байд­лаар ашиглахыг хориг­лоно" хэмээн заасан бай­гаа юм.

Энэ бүлэгт байгаа өөр нэг хо­риглолт бол тухайн албан ту­шаал­тан өөртэй­гээ ашиг сонирхол нэг­тэй байсан этгээдтэй хол­боо­той харилцаагаа дуус­гавар бол­госноос хойш хоёр жилийн хуга­цаанд тухайн үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийд­вэр гар­гахыг хо­риг­лож байгаа аж. 

Авлигын эсрэг хуульд төрийн албан хаагчийн бэлэг авах асууд­лыг зо­хи­цуулсан байдаг. Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг со­нирх­лыг зохи­цуу­лах, со­нирхлын зөрчлөөс урьд­чилан сэргийлэх тухай хуульд энэ талаар илүү нарийвчлалтай заа­жээ. Тухайлбал, гэр бүлийн гишүүн болон төрөл, са­дангийн хүн бусад этгээ­дээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ нь тухайн албан ту­шаалт­ны нэг сарын ца­лин­тай тэнцэх хэм­жээ­нээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэ­лэг, үйл­чилгээний хөлс нь тухайн албан тушаалтны гурван сарын цалин­тай тэнцэх хэмжээнээс хэ­тэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ ту­хай эрх бүхий албан ту­шаалтанд 30 хоногийн дотор бич­гээр мэдэгдэх үүрэгтэй байхаар хууль­чилж байгаа юм байна.

Харин дээрх бэлэг, үйлчил­гээний хөлс нь зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түү­нийг нь төрийн өмчид шууд шилжүүлж байхаар заажээ.

Төрийн албан ту­шаалт­ны өөр нэг хязгаар­лалт нь албан үүргээ хү­лээлгэж өгснөөсөө хойш зарим ажлыг эрхлэхийг хориглож байгаа юм бай­на. Тодруулбал, албан үүргээ өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд ажлаа гүйцэтгэж байсан аж ахуй нэгж, байгууллагад ажил­лахыг хориглож байгаа аж.

Дээр хэлсэн болон хуульд заа­сан бусад зүйл заалтуудыг зөрчсөн то­хиолдолд хүлээлгэх ха­риуцлагыг уг хуулийн тавду­гаар бүлэгт заажээ. Ингэхдээ хөрөнгө орло­гын мэдүүлэгтээ дурдсан эд хөрөнгийн талаарх мэдээллээ тайлбарлаж чадаагүй албан ту­шаал­тан хөрөнгийнхөө үнийн дүн­гээс хамаарч захир­гааны, сахил­гын, эрүү­гийн хариуцлага хүлээх юм байна.  

Тухайлбал, 14 саяас бага үнийн дүнтэй хөрөн­гийг хууль бусаар олсон бол Захиргааны хариуц­лагын дагуу торгууль ног­дуулах, 14-24 сая хүртэлх төгрөгийн орло­гоо тайл­барлаж чадахгүй бол Эрүү­­гийн хуулийн дагуу гурав хүртэлх жилийн ялтай зүйл ангийн дагуу шийтгэл хүлээх аж.

Харин 24 сая төгрө­гөөс дээш мөнгөн дүнтэй орлогыг хууль бу­саар ол­сон байвал 5-8 жил хорих ял оноохоор хуульд тус­га­жээ.

Нийтлэлч
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.