2022.10.27
Б.Бат-Эрдэнэ: Төрийн өндөр, дээд албан тушааллтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн үнэн, зөв мэдүүлж байна вэ
УИХ-ын 2022.10.27-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ хуулийг дэмжиж байгаа. Улс орны хөгжил урагшлахгүй, ард түмний амьдралын нөхцөл байдал ийм байгаа нь дээд албан тушаалтангуудын эрх мэдлээрээ авсан тендер, зээл бондоос цаашлаад сангуудтай ихээхэн холбоотой. Иргэдийн хувьд хууль эрх зүйн зохицуулалт хангалттай байна гэдэг. Харин хууль хэрэгжихгүй байгаагийн тод илрэл бол энэ мөн. Үүнээс үндэслэн тус хуулийг өргөн барьсан гэж ойлгож байгаа.
Энэ хуульд хөрөнгө орлогын мэдээлэлд маш олон хүмүүс хамрагдаж байгаа ч хамгийн ноцтой хүмүүс үлдэх боломж бий болж магадгүй. Нийт албан тушаалтанд хамааралтай мэт ярьж байна. Жишээ нь Хөгжлийн банкны асуудал байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Адьшаа хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn