2022.10.27

Ё. Баатарбилэг: Цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулахад анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.10.27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Улсын хэмжээнд 1300 гаруй орон тоо дутуу байна. Сумын тамын газрын төрийн жинхэнэ албан хаагч, танилцуулгад дурдсанаар 600 гаруй мянган төгрөгний цалингийн сүлжээгээр цалинжиж байгаа. Үүнээс татвараа төлөөд 500 мянган төгрөг л авч байгаа юм. 1300 гаруй орон тооны хэдэн хувь нь гэдэг юм уу, дутуу байгаа орон тоо нь цалингийн доод шатлалаар цалинжиж байгаа төрийн албан хаагчид байна гэж ойлгож болох уу?

Цалингийн сүлжээнд шинэчлэл хийхгүй бол тэтгэвэр 500 мянга болчихсон шүү дээ. Ийм байхад сумын тамгын газрын 10 гаруйхан мэргэжилтнүүд бага цалин авч бүх үйл ажиллагаанд дайчлагдаж ажиллах хүндрэлтэй. Цалингийн өөрлөлт дээр ямар бодлого, байр суурьтай байна вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.