Төрийн албан хаагчдад тавигдах шаардлагыг өндөрсгөнө
2021.10.22

Төрийн албан хаагчдад тавигдах шаардлагыг өндөрсгөнө

 УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. 


ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 

Уг хуулийн төсөлд төрийн албан хаагчдад тавигдах шаардлагыг өндөрсгөх тухай асуудлыг тусгажээ. 

Уг төслөөс гадна УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мөн адил хууль санаачлан өргөн барьсан бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм.