2017.10.27

Малаа ялгадаг шиг хүнээ үзэл бодлоор нь ялгадаг болж

УИХ-ын 2017.10.27-ны үдээс өмнөх хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийншинэчлэлийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дараах байр суурийг илэрхийлэв.

Үндсэн хуулийн өөрчлөлтөнд төрийн алба тогтвортой байна, төрийн алба нь улстөрийн намаар ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж оруулахаар явж байна лээ.  

Тэгэхээр үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа төрийн албаны хуулин дээрээ дахиад өөрчлөж засахгүйн тулд одоо нэмж тусгаж өгсөн бол их хэрэгтэй байлаа.

Намын гишүүнчлэл гэж орж ирснээс хойш хүссэн ч эс хүссэн ч намын харъяалалаар ялгаварлагдаж байгаа.

Малаа ялгадаг шиг хүнээ үзэл бодлоор  нь ялгадаг болж. Засаг солигдоно уу байна уу хамаагүй, төрийн алба тогтвортой байх ёстой гэдгийг хатуу зааж өгмөөр байна.

Дэд сайдуудыг хэн томилдог вэ, засгийн газар томилдог. Тэгвэл дэд сайдууд засгийн газрын ажилтан юмуу, төрийн жинхэнэ албан хаагч юмуу эсвэл улстөрийн ажилтан юмуу. Сайдууд твитрээр янз бүрийн байр суурь илэрхийлээд явдаг. Болдогсон бол үзэл бодлоо илэрхийлэхдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг яаж ашиглах вэ гэдгийг энэ хуулинд зааглаж өгмөөр байна. Тэгэхгүй бол төрийн албан хаагчийн хэлж байгаа үг нь үнэн гэж бодмоор байдаг гэтэл улстөржсөн мэдэгдлүүд яваад байдаг.