2022.01.18
Х.Ганхуяг: Хоёр хүн хоорондоо газраа шилжүүлэхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ямар шаардлага байдаг вэ?
УИХ-ын ээлжит /2022,01,18/-ны өдрийн чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Сургууль, цэцэрлэгийн газрын тухайн үеийн хүмүүс зараад дууссан. Одоо төрийн тусгай хэрэгцээний газрууд бас зараад дууссан. Зөвшөөрлийн тухай хуульд тусгай нөхцөл оруулж байгаа. Тухайн газрыг эзэмших,арчлах тохиолдолд заавал дуудлага худалдаагаар хугацаагаар тохирч ашиглах зүйл заалт орж байгаа. Газартай холбоотой асуудлаар иргэдтэй уулзахаар газар шилжүүлэх тал дээр их хугацаа ордог гэсэн гомдол байдаг. Үүний шалтгаан нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ямар шаардлага байдаг вэ? Энэ талын зохицуулалт орсон уу? Барилгын салбарын аж ахуй нэгжийн асуудлыг бодож үзэхгүй бол үнэ, өртөг нэмэгдэх асуудал гарна, үүнийг анхаарах хэрэгтэй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn