Нийтийн орон сууцны доорх болон орчны газрыг орон сууц өмчлөгч иргэдэд нь дунд нь, хязгаартайгаар эзэмшүүлэх(өмчлүүлэх биш) тухай Газрын тухай хуулийн төслийг УИХ 2022.04.01-ний чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ талаар хууль санаачлагч Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
"Туйлын баяртай байна. Хууль болох гол үе шатаа давлаа. Энэ бол БҮХ ХҮНД хамаатай хууль. БҮХ ХҮНИЙ өмчийн үнэ цэнийг хамгаалан баталгаажуулж байгаа хууль. Газар ба орон сууцыг НЭГ үл хөдлөх хөрөнгө гэж бүртгэдэг болгох энэ итгэл үнэмшил маань хууль тогтоогч болсон 2 жилийн ажил, ганц миний сэдэл биш юм. Лав л сүүлийн 20 жилийн суралцсан, уншсан, судалсан, зүтгэсэн, тэмцсэн бодлого, хөдөлмөртэй салшгүй холбогддог. Олон ч хуульч, судлаачид, эрдэмтэд энэхүү бодлогын судалгааг хийж, ярьж, гайхаж, олон ч иргэд үүний золиос болж хохирч ирсэн байдаг юм. Би бол хууль санаачлагчийн хувьд эхний эгнээний “тайлбарлагч” төдий" хэмээв.