2023.06.21
Газрын тухай хуульд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай бүлэг оруулахаар өргөн мэдүүллээ
Бэлчээрийн хууль эрх зүйн орчинг сайжруулах тухай бараг сүүлийн 20 гаруй жил ярьсан. Энэ удаа бид үүнийг ямартаа ч эхлэлийг тавьж байна. Газрын тухай хуульд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааны хэрхэн зохицуулах тухай бүлэг оруулахаар Их хуралд гишүүдийнхээ хамтаар өргөн барьлаа.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар
- Оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ. 2. Ашиглаж байгаа одоогийн хэлбэрийг харьцангуй энгийн, хялбархан аргаар өөрчилж, ачааллыг бууруулснаар бэлчээрийг хамгаалж, сайжруулах, бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сааруулах боломж бүрдэнэ.
- Малчдад бэлчээртээ өөриймсөг хандах, хөрөнгө оруулалт хийх сэтгэлгээ төлөвшин, малын тоог өсгөх биш харин эдийн засгийн эргэлтэд оруулан борлуулах, ашиг шим, чанарыг эрхэмлэх сэтгэлгээ бий болно гэж үзэж байна.