Газрын тухай иргэдийн иргэдийн саналыг авна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Ардчилсан намын гишүүд Газрын тухай багц хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд чухал ач холбогдол өгч, хэлэлцжээ. Эдгээр хууль нь иргэдийн амьдрал, ахуйтай салшгүй холбоотой учраас иргэдийн саналыг сонсох хэрэгтэй гэдгээр гишүүд санал нэгдсэн байна. Энэ хүрээндээ бүлгийн ажлын хэсгийг таван хүнтэй байсныг өргөтгөж, есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтжээ.
Иргэдийн дунд "Эзэмшсэн газрыг минь булаагаад, хурааваад авчих вий" гэх болгоомжлол үүссэн.
Үүнд санаа зовох" хэрэггүй гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Газрын харилцаатай холбоотой суурь хууль учраас үүнийг батлахад Төдийлөн яарах шаардлагагүй гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзээд нухацтай ажиллаж, сайтар боловсруулж гаргах ёстой гэж үзжээ. Чуулган завсарлах хүртэлх хугацаанд ажлын хэсгийн гишүүд орон нутагт иргэдийн санал бодлыг сонсч, санал авах ажлыг зохион байгуулалттайгаар хийнэ. Үүний дараа хаврын чуулганаар газрын харилцааны асуудлыг хэлэлцэж, хуулиа нухацтай батална гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн юм.