2021.01.28

Л.Мөнхбаатар: Засгийн газар авилгатай тэмцэх чиглэлд анхаарах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх хэд хэдэн үндэслэл байна. Бид хууль болон тодорхой асуудлыг хэлэлцэхдээ төрийн эрх мэдэл хувиарлах зарчмынхаа хэрэгжилтийг хангаж, харилцан хяналт тэнцлийг хангах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар,  Шүүх эрх мэдлийн субъект хоорондын харилцан тэнцэлд сөргөөр нөлөөлсөн зүйл бий. Засгийн газар авилгатай тэмцэх чиглэлд анхаарах нь зүйтэй. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn