2021.01.28
Ц.Туваан: Гурван сая хүмүүсийн эрх ашгийн төлөө ажиллая
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
УИХ-ын дэд дарга Аюурсайханы үгэнд талархаж байна. Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмнийхээ төлөө гэсэн зоригтой үг хэлж байсан, талархаж байна. Асуусан асуултанд хариулагдсангүй. Хаалттай энэ асуудалд хандъя гэж хэд хэдэн гишүүд хэллээ. Бидний хэрэлдэж, уралдаж гаргадаг төсөв алдагдалтайгаа нийлээд 12-13 Их наяадын талаар ярьдаг.
Монгол улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх мөнгөний тухай яригдаад эхэлсэн байна. Бид яагаад дуугүй суугаад байна вэ? Авилгатай тэмцэх газрын дарга нар сайн ажилласан байна. Хаалттай хуралдаад үнэн зөв мэдээлэл авъя. Том, ноцтой асуудал яригдаж байгаа, гадаа өлсгөлөн зарласан, Оюутолгойн асуудал гээд олон асуудал байна. Үүнийгээ ярилцаад шийдээд явъя. Гурван сая хүмүүсийн эрх ашгийн төлөө ажиллая.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn