2021.01.28
Ч.Ундрам: Шүүхийн хуулийг хараат бус шүүхийг бий болгохыг зорьж шинэчилсэн
УУИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Шударга шүүхтэй байх, хараат бус байхыг зорьж хийсэн. Шүүх хараат байгааг би өөрөө 2020 оны УИХ-ын сонгуулиар мэдэрсэн. Миний нэр дэвшсэн тойрог дээр мандатаа авсан Ж. Эрдэнэбат, С.Баярцогт гэсэн хоёр хүнийг Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвшөөрөл авахгүй баривчилсан.
Энэ хоёр хүнийг маш богино хугацаанд тусгай дансанд 10 тэрбум төгрөг байршуул эсвэл баривчилна гэсэн шаардлага тавьсан. Манай улс хараат шүүхээр 100-д орж, авилгын асуудлаараа ухарсан. Энэ хуулиар зохицуулагдах асуудал учраас хоригийг хүлээж авах боломжгүй юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn