2021.01.28
Ж.Сүхбаатар: Авилгатай тэмцэх ажлыг Засгийн газар үүрэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Их хурлын гишүүд Үндсэн хуулийн үндэслэл, бодит байдлыг хэллээ. Би олон түмэнд хандаж хэлэх үг байна.Зарим хүмүүс авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Их хурал томилоод байгааг Ерөнхий сайд санал болгож, Их хурал томилно гэдгийг буруу ойлгож байна. Надаас асууж байгаа. Нэг тохиолдолд тэр хүмүүсийн зөв юм шиг. Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн сөрөг хүчин,тэмцэгч хүн мөн үү?
Төрийн тэргүүн, зэвсэгт хүчний командлагч, улс төрийн хувьд эвлэрүүлэн, зуучлах үүрэгтэй,төрийн зохистой ажиллагааг хангадаг хүн. Сул дорой сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой мэтээр,эсвэл гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг орлуулан гүйцэтгэх эрхтэй ийм хүн боловол Төрийн тэргүүн юу болох вэ? Төр дотроосоо шатна. Хүчтэй сөрөг хүчин байлгах шаардлагатай. Авилгатай тэмцэх ажлыг Засгийн газар үүрэх ёстой. Ялсан нам гэж ярьдаг.
Ялсан нам эрх баригч болж бодлогоо гаргадаг. Хүмүүст таалагдах яриа хийж болно. Гэхдээ шат шатандаа ажлаа хий. Ерөнхийлөгч нь цөөнхийн үүрэг гүйцэтгэж чадахгүй. Монголын төр ардчиллаас ухарна. Хоёр хөршийнхөө барьцаанд орно.Төрийн тэргүүний үүрэг юу вэ? гэдгээ бодох хэрэгтэй. Ардчилсан тогтолцооны гол зүйл олонх ялзраад авилгатай тэмцэж чадахгүй бол дараачийн сонгуулиар далаараа тавиулдаг, шорон оронд явдаг. Монголын төрийн гажуудал хариуцсан ажлаа дор бүрнээ хийдэггүй, бие биетэйгээ тэмцэлддэг.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn