2021.01.28

Ц.Туваан: Шүүгч нар сэтгэл ханамжгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Ерөнхийлөгчийн хориг дээр яагаад зөрүүтэй хандаж байна. Бүх хориг буруу юу? Албан тушаалтны томилгоог он сар бичихгүй хийдэг үү? Ялыг тэнд төлөвлөдөг үү?

Хуулиар хөндөөгүй асуудлыг хөндөхгүй гэсэн байдаг. Яригдаагүй асуудлыг яагаад оруулж ирээд байна. Шүүгч нараас санал авсан уу? Шүүгч нар сэтгэл ханамжгүй байна. Өмнө нь шүүгчийн шинэчлэл гэсэн давлагаа явдаг байсан. Гэхдээ үр дүнгүй. Энэ Шүүхийн хууль бас ийм болчих вий дээ. Бие биенийхээ дотоод асуудалд оролцохгүй байя. Шүүхийн байгууллагууд зөв шийдвэр гаргаарай.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Үндсэн хуулийн 51.2 дээр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох талаар хуульд тодорхой зааж өгсөн. Энэ хүрээнд хуулийн шинэчлэл хийгдсэн.Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих гээд бүрэн эрх нь байгаа. Үүнийг хөндөөгүй. Харин Үндсэн хуулиар олгогдоогүй эрхийн талаар өөрчлөлт орсон. Хөндөөгүй асуудлыг хөндөж болохгүй. Авилгын хууль дээр хөндсөн хууль дээр ажилласан.

МУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд:

 МАН-ын дэглэмийн эсрэг жагсаж байсан тэмцлийн үр дүн гарсан. Бидний том үр дүн өнгөрсөн 30 жил албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадахгүй байсан бол өөрчлөгдсөн. Гэтэл энэ ухрах гээд байна. Бүхэл бүтэн 36 өөрчлөлтөд хориг тавьсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn