2020.04.30
О.Баасанхүү: Дэгийн хууль зөрчсөн тохиолдолд яах вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Дэгийн хуулиар санал хураалтыг ил болон далд хэлбэрээр авч болно. Ил гэдгийг би танхимд хэдэн хүн байгааг ил харуулна гэж бодож байна. Гэтэл танхим танхимд нэг дарга томилоод наймаас найм гээд яг найм байгаа юм уу үгүй юу хяналт байхгүй. Өөрсдөө дэгээ мөрдөхгүй бол дэгийн хуулиар яахын. Дэгийн хууль зөрчсөн тохиолдолд яах вэ.
Коронагаар далимдуулж 10 хүн нэг нэг газар сууж байгаад хууль үйлдвэрлэж байна. Дэгийн хууль батлагдсанаар Засгийн газрын бүрэн эрхийн асуудал яригдах уу. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг хасна гээд байх юм. Гишүүдэд ганц байгаа эрх шүү дээ. Хууль гэдэг ард түмэн нийтийн хоорондоо хийж буй гэрээ. Та нар 65-уулаа би ганцаараа байхад та нар миний хуулийг хэзээ ч батлахгүй шүү дээ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2024
08.23
Хуулийн мэдээ
2020
11.09
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2014
01.15
2013
01.15