2020.04.07
Ё.Баатарбилэг: Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09) хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
Нэгэнт онц байдал, дайны байдал, олон улсын хөл хориот өвчин цар тахал гарсан тохиолдолд Монгол улсын үндсэн хуульд харшлаагүй тохиолдолд цахим хуралдаан хийх гэж байгаа. Хуулийн төслийг харахад техникийн зохицуулалт талаасаа олон заалт орсон байна.
Д.Эрдэнэбат гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Онцгой нөхцөл байдалд хуралдаж байгаа үед энгийн үед хуралддаг горимоор явах нь зохистой биш. Гишүүдийн үг хэлэх минутыг богиносгох ч юм уу аль болох хуралдааныг шуурхай явуулах хэрэгтэй. Энэ бүхнийгээ яаж зохицуулж байна вэ. Зарим үед үзэл бодлын зөрчилдөөнүүд ч гарна.
Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа гэдгээ хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Гишүүд ч гэсэн онцгой нөхцөлд юу ярих уу гэдгээ дор бүрнээ ойлго. Өнөөдөр гэхэд чуулганы цахим хуралдаан 30 минутаар хоцорч эхэллээ. Аль болох хурдан, шуурхай хуралдах шаардлагатай гэдгийг хэлмээр байна.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2024
08.23
Хуулийн мэдээ
2020
11.09
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2014
01.15
2013
01.15