2020.04.09

Б.Бат-Эрдэнэ: Цар тахлын үед хариуцлагатай байж анхаарлаа сулруулж болохгүй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа учир илүү хариуцлагатай баймаар байна. Энэхүү аюулт өвчин тахалыг барьж тогтоож байгаа зүйл бол хөл хорио, маск зүүх , хувийн ариун цэвэртээ анхаарах асуудал байгаа.

Өнөөдөр танхимуудад 2м зайтай сууж байгаа гишүүд маскыг зүүж байх ёстой юм уу? Нэгдсэн нэг ойлголттой болмоор байна. Масктай өдөржин суух амаргүй ч аюулт байдлыг бодож зүүх ёстой бол бүгд зүүж өгсөн зөвлөгөө чиглэлийг чанд дагаж мөрдмөөр байна.