УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.06.06

УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлэж байна. Тус төсөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэсэн юм.

Төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан нар асуулаа. Үргэлжлүүлэн Ажлын хэсэг , байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.