2020.04.07
Н.Энхболд: Нэг дор олон хүн цуглаж сууж хуралдаж болохгүй учир энэ өөрчлөлт орж ирж байгаа
ТББХ-ны хуралдаан
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.07/Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд
Нэг дор олон хүн цуглаж сууж хуралдаж болохгүй байгаа учир энэ өөрчлөлт орж ирж байгаа болохоос ямар үед ямар асуудал хэлэлцэж байх талаар яриагүй. Д.Лүндээжанцан гишүүний оруулж ирсэн асуудлын хүрээнд ярилцаад явах нь зөв.
Цагийн хязгаар тавьж өгвөл яасан юм бэ? Хүн хэлэх зүйлээ товч ойлгомжтой ярих тал дээр анхааруулж цагийг үр бүтээлтэй байлгах дээр анхаарах хэрэгтэй. Техникийн бэлэн байдлыг сайтар хангах хэрэгтэй.
Дүрс бичлэг байхгүй үед тухайн хүн өөрөө энэ би мөн шүү гэдгийг батлах паролл үгэн кодтой тэр нь УИХ-ын даргад ч юм уу байвал яaсан юм бэ? Чи яг өөрөө мөн үү биш үү гэдгийг батлах нууцлагдсан паролл үг гишүүдэд байвал хэрэг болох магадлалтай. Эдгээр саналуудыг энэ хуулинд оруулах боломжтой гэж үзвэл хууль cанаачлагч анхаарна биз.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2024
08.23
Хуулийн мэдээ
2020
11.09
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2014
01.15
2013
01.15