2020.04.07
С.Бямбацогт: Өнөөдрийн нөхцөлд гишүүд өрөө өрөөнөөсөө хуралдах шаардлага байгаа юу?
ТББХ-ны хуралдаан
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.07/Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Зайлшгүй нөхцөл байдалд цахимаар хуралдах зохицуулалтыг батлах шаардлагатай. Гэхдээ хөл хориот онцгой нөхцөл байдал үүссэн гэдгийг хэн тодорхойлох вэ? Өнөөдөр манай улсад олон хүн өвчилж эндсэн зүйл харьцангуй гайгүй байгаа. Монгол улсын Засгийн газар, онцгой комисс хяналтаа сайн тавьж хянаж чадаж байгаа.
Яг энэ нөхцөлд гишүүд өрөө өрөөнөөсөө хуралдаад байх шаардлага байгаа юу? Эсвэл үнэхээр Монголд өвчлөл нэмэгдээд гадна хяналтаа алдсан тохиолдолд энэ хуулийн зүйл заалт үйлчилж эхлэх юм уу? Хэзээ үйлчилж эхлэх вэ?
Мөн хүрэлцэн ирэх гэдэг бол биеэр ирэх гэдэг ойлголт гэтэл онлайнаар хуруугаа уншуулчихаад үхэлцэн ирсэн гэх нь зөв үү? Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм биш үү? Цахимаар хуралдахад парламентын үйл ажилллагааны хүртээмжтэй, ил тод мэтгэлцэх зарчмыг алдагдуулахгүй байх нөхцөл бүрдсэн үү? Мөн Зүүм программыг эрсдэлтэй гэж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын мэдээлэл гадагшаа алдагдах эрсдэл байгаа юу?
Түүний асуултанд хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2024
08.23
Хуулийн мэдээ
2020
11.09
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2014
01.15
2013
01.15