2019.01.17
Ж.Бат-Эрдэнэ: Дандаа бид парламентын олонхи байхгүй гэдгийг санаарай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
“Хууль бол хэлэлцэгдээд батлагдаад явна. УИХ-ын дарга нь ажлаа өгөөд явна биз. Үүний цаана та нарын яриад байгаа МАНАН, мафижсан бүлэглэл энэ тэр чинь ил гарах ёстой. О.Баасанхүүгийн хэлээд байгаа нэг зүйлийг би дэмжиж байна.
Аливаа юм хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Одоо байгаа явдал бол эрх мэдэл булаацалдаж байгаа зүйл шүү. МАН-ын 65-ын дотоод асуудал шүү. Үүнийгээ жагсаал цуглаан, бүлэглэл, мафи болгож та нар хувиргасан. Юмны үнэн зөвийг хууль тогтоодог. Цаг гаргаж МАНАН, 60 тэрбумын асуудлыг хэдүүлээ яримаар байна. Үнэн зөвийг тодруулмаар байна.
Парламентын дархлаа үнэхээр хэцүү боллоо. Дандаа бид олонхи байхгүй. Дараагийн парламент энэ хуулиар нэг нэгнийгээ таалагдахгүй байна гээд л унагаад байдаг, огцруулаад байдаг бол яах вэ? Тийм болдоггүй юм бол УИХ-ын даргын томилдог энэ тэр эрх мэдлийг нь хязгаарлаад авчих хэрэгтэй.”
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2024
08.23
Хуулийн мэдээ
2020
11.09
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2014
01.15
2013
01.15