2020.04.09

О.Баасанхүү: Ирцээ бүртгүүлнэ, үг хэлэх эрхээ хасуулахгүй шүү

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Өмнө парламентуудад замбараагүй байсан. Гишүүд чуулганы хуралдааныг арван мянган цаг тасалдаг байсан бол одоо мянган цаг тасалсан гэсэн статистик мэдээ байдаг. Аргаа бараад лайвдаад хүний өмнөөс кноп дарлаа хурууны хээгээ уншуулдаг баймаар байна гэсээр байж төсвийн мөнгөнөөс 600 сая төгрөгөөр ирцээ хурууны хээгээрээ уншуулдаг болгосон. Хүн ирцээ бүртгүүлэлгүй яахав. Үгээ хасуулна гэсэн сонин ойлголт яваад байна. 

Монголд өнөөдөр ардчилал бий боллоо гэнгүүт Ардчилсан нам гэж ойлгоод авилгачид гээд Ардчилсан нам руу дайраад байгааг харж байна. Угтаа бол Ардчилсан нам, МАН адилхан авилгач. 30 жилийн ядууралд авилгачид гай тарьсан болохоос Ардчилал гай тариагүй шүү. Ирцэд бүртгүүлээгүй бол үгээ хасуулна гээд байх юм угаасаа ирцэнд ороогүй хүн яаж үг хэлэх вэ дээ. Логикын алдаатай заалт яваад байна. Та нарын уур дургүйг хүргэдэг ч гэсэн би үнэн зөв үг хэлдэг.