Б.Баттөмөр: Дөрөвхөн асуудлыг шийдээд саарал жагсаалтаас гарахгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Дөрвөн асуудлаас гадна бас бус асуудлууд байна гэж бодож байгаа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд. Тиймээс эрсдэлүүдийг сайн тооцох ёстой. Монголын шүүх, мөрдөн байцаалтад хэрэг удаж байгаа. Мөнгө угаасан, оффшор асуудал гээд олон зүйл бий. Аливаа өвчнийг оношлохын тулд оношоо зөв тавь.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх маш ноцтой асуудал. Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулаад хар тамхины асуудал болчихлоо гэж бодож байвал эндүүрэл, Элбэгзаяа сайд аа. ФАТФ-ын 40 зөвлөмж, бидний хийх ёстой л ажил шүү дээ.
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.16
2024.05.09
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
Экспертийн байр суурь