2018.02.08

Х.Нямбаатар: УИХ-аас эдийн засгийн өршөөл, ялангуяа авилга, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөх хууль бүү гараг

Өнөөдөр /2017.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Энэ төсөл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд ахиц гаргаж байгаа. ОУБ-ын өмнө хүлээсэн үүрэгээ биелүүлэхийн зэрэгцээ, Монгол улсын банк санхүүгийн системийг эрүүлжүүлэх ач холбогдолтой.

Манай улс 2014, 2015 онд хар, саарал жагсаалтад орох дөхсөн. Үүний гол шалтгааныг энд, өнөөдөр ярьсангүй ээ. 2014, 2015 онд УИх-аас Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргасан.

Ингэж 33 их наяд төгрөгний авилга, хээл хахуулийн асуудлыг өршөөсөн. Цаашид энэ УИХ-аас эдийн засгийн өршөөл, ялангуяа авилга, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөж, уучилдаг буруу жишиг бүү гараасай.

Ийм байдал МУ-ыг гадаад ертөнцөөс таслаж байна. Хууль зүйн яамныхан цаашид нэг зүйл дээр анхаараач ээ. Мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хуулинд томьёолж оруулсан байгаа. Хэт өргөн агуулгаар орсон шүү.