Ж.Ганбаатар: Энэ жилдээ багтаж саарал жагсаалтаас гарна гэдэгт итгэж байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Дарга нар мөнгө угаах, татвартай холбоотой асуудлаар халиад яриад байна. Саарал жагсаалттай холбоотой дөрөвхөн л асуудал байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Хариуцлагын асуудал ярьж байгаа. Авлига авсан хүмүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхааруулсан. Хилээр орж ирж байгаа мөнгийг нуугаад орж ирж байгаа дээр тавьж байгаад хариуцлагаа сайжруул гэсэн асуудал бий.
Одоо аж ахуйн нэгж чинь дайсан болчихсон уу? Нэг номерын дайсан чинь аж ахуйн нэгж болчихсон уу? Оффшорт байгаа мөнгөтэйгөө тэмцээч. Зүгээр хөдөлмөр хийгээд, ажлын байр бий болгоод яваа хүнийг дарамтлах гээд байгаа юм уу? Дөрвөн заалтыг зас гэж өнөөдрийн хууль яригдаж байгаа. Энэ заалтуудыг зассанаар Саарал жагсаалтаас гарна гэдэгт итгэж байгаа. Цаанаас ирсэн шаардлагын талаар ярь. Энэ жилдээ багтаж саарал жагсаалтаас гарна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдэл дээшилсэн. Шүүхээр байгаа том том хэргүүдээ шийдэх хэрэгтэй. Хууль шаардлагаа ярих хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.10.23
2024.10.17
2024.10.17
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
Экспертийн байр суурь